2048 он хүртэл Оюутолгойгоос ашгаа хувааж авч чадахгүйд хүрэх үү

14328612795567ba5fd32e6

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг үзэглэснээс хойш маргаан тасрахгүй байгаа. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг уг асуудалтай холбогдуулан мэргэжлийн ажлын хэсэг байгуулах хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайдад илэрхийлсэн. Түүнчлэн Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн Оюутолгойн төлөвлөгөөг Монголын талд ашиггүй боллоо хэмээн хатуухан шүүмжлээд авлаа. Түүний хэлж байгаагаар “ТЭЗҮ-ийг нь батлаад гүний уурхайд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм байна гэсэн төсөөлөлтэй байсан. Өмнөх ээлжийнх нь 5 тэрбум байснаа 7 тэрбум болсон. Сая дахиад 4 тэрбум ам.долларыг нэмчихлээ. Үүнээс харахад Оюутолгой 10-аад тэрбум ам.доллараар босож, Монголын тал 34 хувьтай гэж тооцоход 4 тэрбумын өр зээлтэй хоцрохоор байна. Ингэж зээлээ дарсаар байтал Монголын тал 2048 он хүртэл Оюутолгойгоос ашиг хувааж чадахгүй болж байна” гэв.

Өөрөөр хэлбэл, уг төлөвлөгөө Монголын талд ашгаа өгөхгүйгээр зогсохгүй төлөвлөгөөнд тусгаснаар “Рио Тинто” банкны барьцаанд тавиад зээл аваад зээлээ эргүүлж төлсний дараа дахиж зээл авна гээд биччихсэн байгаа юм. Оюутолгойн лиценз нөгөө талд байхаар болчихож гэдгийг Д.Бямбасүрэн гуайгаас гадна өөр улстөрчид ч хэлж байна. Энэ мэт Засгийн газрыг хатуухан шүүмжилж буй үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгой бол улстөрчдийн бус компани хоорондын асуудал болсныг сануулсан. Гэвч уг төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажил манай талд ямар ашиг авчрах, бид 2048 он хүртэл 34 хувийнхаа ашгийг хүртэж чадахгүй нөхцөл байдалд хүрчих юм биш байгаа гэсэн болгоомжлол байна.

Ц.Нандин


URL:

Сэтгэгдэл бичих