М.Зоригт гишүүн эмнэлэгт ч ээжтэйгээ хамт

УИХ-ын гишүүн М.Зоригт бие нь чилээрхэж хүзүү, нуруу, үе мөчний өвчнөөр дагнасан “Грандмед” эмнэлэгт хэвтжээ. Түүнийг эмчилгээгээ хийлгэчихээд өрөөндөө орж иртэл ээж нь өвчтөний хувцас өмсчихсөн хажуугийн орон дээр нь хүлээж сууна гэнэ. Хүүгээ хэвтэж байгаа дээр хамтдаа байж, эмчилгээ хийлгэхээр шийдсэн ээж ийнхүү өвчтөн болжээ. Гишүүний ээжтэйгээ хамт авахуулсан зургийн дор хүмүүс урт удаан хамтдаа байхыг ерөөсөн, өхөөрдсөн сэтгэгдлүүд бичсэн байв. “Ихэр мэт адилхан ээж хүү хоёрын эмчилгээг андуураад хийчих вий” гэсэн егөө ч харагдана лээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих