Ч.Уртнасан: Улаанбурхан өвчний 9258 тохиолдол бүртгэгдсэн
Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой зарим зүйлийг ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасангаас тодрууллаа.
Өнөөдрийн байдлаар улаанбурхны дэгдэлт хэр байна вэ. Танай эмнэлэг ачаалал ихтэй байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Нийслэлийн бүх дүүрэг, ихэнх аймагт улаанбурхны өвчлөлийн 9258 тохиолдол бүртгэгдээд байна. ХӨСҮТ-д 811, 312 сахиур байгаагаас 500 гаруй нь улаанбурхны хүндрэл гэсэн оноштой эмчлүүлж байна. Манай хүлээн авах болон амбулаториор долоо хоногт 4804 хүн үзүүлснээс 788 нь хэвтэж, 200-гаад нь хүнд, хүндэвтэр байдалтай, эмнэлгийн тусламж үйлчилгээ ачаалалтай байна.
-Энэ өвчний тархалтыг тогтворжуулахын тулд ямар арга хэмжээ авч байна?
-Өвчлөлийн байдал, авч хэрэгжүүлж байгаа голомтын арга хэмжээ, нэмэлт дархлаажуулалтын явц, хамралтын мэдээг өдөр бүр ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвд мэдээлдэг. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сэрэмжлүүлж байгаа. Мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг дагаж мөрдөхөд анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл өвөл, хаврын улиралд ханиад хүрч, дархлаа нь суларсан бага насны хүүхдүүд, эрсдэлт бүлгийнхэн амьсгалын замын бусад халдварт өвчин тухайлбал, улаанбурхан өвчинд өртөх эрсдэл өндөр учир олон нийтийн газраар явахгүй байх нь чухал.
-Тэгвэл хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хамгийн найдвартай сэргийлэлт бол товлолын дагуу улаанбурхны эсрэг вакцинд хамрагдах юм. Мөн эмчийн зааваргүйгээр эм хэрэглэхгүй байх, А, С витамин, поливитамин зэрэг дархлаа дэмжигч аминдэмийг нэмэлтээр хэрэглэж болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: