Дуайт Ховард тоглолт өнжихгүй

052615-NBA-Golden-State-Warriors-v-Houston-Rockets-AS-PI.vresize.1200.675.high_.65-720x405

NBA-н зүгээс Хьюстон Рокетс багийн төвийн тоглогч Дуайт Ховардын талбай дээр Андрью Богутын эсрэг гаргасан үйлдлийг нягталж үзээд, спортын бус нэгдүгээр зэргийн алдаа хэвээр нь үлдээсэн байна.

Энэ нь Ховард цувралын тавдахь тоглолтыг өнжихгүй оролцоно гэсэн үг юм. Сахилга батын хорооны дарга Род Торн дээрх шийдвэрээ тайлбарлахдаа:

“Богут түүний гарыг барьчихсан байсан, Ховард түүнээс гараа авахыг оролдсон. Ямартай ч тэр тохойдох үйлдэл гаргаагүй. Тэр гараараа, магадгүй бугуйгаараа түүнд хүрсэн байх. Шаардлагагүй үйлдэл байсан ч миний хувьд хэтрүүлсэн гэж бодохгүй байна” гэж Род Торн хэлжээ.

Иймэрхүү асуудлыг лигийн зүгээс нарийвчлан олон талын байр сууринаас шалгаж үздэг бөгөөд шийдвэр гаргахад тоглогчийн нэр хүнд хамаагүй байдаг гэдгийг нэмж хэлжээ.

Ингэснээр Дуайт Ховард өрнөд бүсийн цувралын 5 дахь тоглолтонд оролцохоор болж байна. Рокетсийн фенүүдийн хувьд сайн мэдээ. Түүхийн эсрэг тоглож байгаа багт нь ч сайн мэдээ болж байгаа нь гарцаагүй.

Эх сурвалж: www.scoreport.mn


URL:

Сэтгэгдэл бичих