Ахуйн “Газ”-тай тун болгоомжтой харьцах хэрэгтэй

11292789_843166945758664_1306041617_n_500x500Дархан-Уул аймгийн Шарын гол сумын гал унтраах, аврах 55 дугаар ангид өчигдөр оройн 19 цаг 30 минутын орчимд Хайрхан багийн 7-р байрны 2-р орцонд ахуйн газ дэлбэрсэн тухай мэдээлэл ирсэн байна. Онцгой байдлын аврагчдыг очиход тус байрны цонх хагарсан байдалтай байжээ.Тухайн байранд “PC” тоглоомын газар ажиллуулдаг бөгөөд аз болоход дэлбэрэлт болох үеэр хүн байгаагүй байна. Ахуйн газыг жижиг гэлтгүй болгоомжтой харьцаж, унтарч, ассан эсэхийг сайтар шалгаж байхыг энэхүү хэрэг дахин нэг сануулж байна. Битүү байгууламжийн цонхыг хагартал дэлбэрнэ гэдэг нь ойр орчимд нь хүн байсан бол хэрхэн аюултай хэрэг мандах байсан нь ойлгомжтой харагдаж байна. Мөн саяхан Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд иргэн А-н хийн зуухнаас хий алдаж байсныг дуудлага авсан онцгой байдлын аврах, гал унтраах 34 дүгээр ангийн зургаан аврагч очиж аюулгүй болгосон байна. Тиймээс иргэд та бүхэн ахуйн газтай харьцахад тун хянуур болгоомжтой байхад илүүдэхгүй гэдгийг дээрх аюултай хэргүүд дахин дахин сануулсаар байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих