Анжелика Кинова: “Би бол амьд хүүхэлдэй”

B-8-1(15)

Орост амьдардаг “хүн барби” буюу Анжелика Кинова олны анхааралд өртөж эхэллээ. Яг л барби шиг хувцаслаж, гаднах төрх, бие галбир, дүр төрхөө өөрчилсөн тэрбээр өөрийгөө “амьд хүүхэлдэй” гэж нэрлэв. Түүний өмнө Валерий Люкянова хэмээх барби шиг төрхтэй бүсгүй тун ихэд алдаршиж байсныг уншигчид санах биз.  Тэгвэл хоёр дахь “хүн барби” буюу Анжелика Кенова хэмээх бүсгүй нийгмийн сүлжээнд хүч түрэн орж ирлээ. Тэрбээр дасгал сургуулилт, хоолны зөв дэглэм барьсны хүчинд ийнхүү хүүхэлдэйнээс ялгагдахааргүй харагдах төгс галбир олжээ. Москвад амьдардаг тэрбээр өдгөө 26 настай бөгөөд хүүхэд байхаасаа л загвар өмсөж, шоу бизнест хөл тавьсан нэгэн юм.    “Манай аав ээж хоёр хүсэл мөрөөдлийг минь сонсож, намайг яг л гүнж шиг өсгөсөн. Би хөвгүүдтэй байнга болзож, насанд хүрсэн шиг дураараа байхыг хүсдэггүй. Би яг л хүүхэлдэй шиг амьдармаар байна” гэжээ.  Анжелика барбитай адил даашинз өмсөж, төрсөн цагаасаа хойш гаднах үзэмж, дүр төрхөө төгс төгөлдөр болгохын тулд ээжтэйгээ өдөр бүр гоо сайхны салоноор үйлчлүүлдэг гэнэ.   Шар үстэй царайлаг, сайхан галбиртай түүний бие физиологи хүүхэд байхаасаа балетын чиглэлээр хичээллэж байсантай нь холбоотой аж.  Түүний хувьд нийгмийн сүлжээнд мянга мянган шүтэн бишрэгчтэй бөгөөд нэг удаа ч пластик хагалгаанд ороогүй гэдгээ ил тод ярьсан байна.

1

2

3

4

5

6

7

8

9


URL:

Сэтгэгдэл бичих