Унгарын Элчин сайдын яам маргааш нээгдэнэ
Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто маргааш манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээр хийнэ.
Мөн айлчлалын үеэр дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, зөвлөлдөх уулзалтын механизмыг байгуулах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.
Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд нар Унгар Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны албан ёсны нээлтийн ёслолд оролцоно. Бас Унгарын Гадаад хэргийн сайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, хотын дарга Э.Бат-Үүл нартай уулзана.
URL: