Обамагаас 16 настай охинтойгоо гэрлүүлэхийг хүсчээ

150407165359-01-sasha-and-malia-super-169

Кенийн өмгөөлөгч Феликс Кипроно АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад итгэхийн аргагүй санал тавьсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Өмгөөлөгч эр Обамагийн том охин 16 настай Малиа Обаматай гэрлэхийг хүсчээ. Обама дээрх саналыг нь хүлээн авбал өмгөөлөгч 50 үхэр, 70 хонь, 30 ямаа бэлэглэхээс гадна Кенийн нийслэл Найроби хотноо байрлах тансаг харшид Малиаг амьдруулах болно гэжээ.

Кенийн “The Nairobian” сонинд өмгөөлөгч эр өчигдөр “Вашингтоны Цагаан Ордны эзэн Обамад” хэмээн хаягласан захиагаа шуудангаар илгээжээ. Тэрбээр мөн өөрийн гэрэл зураг, хөрөнгийн баталгаа, гэр болон ажлынхаа өрөөний зургийг захиандаа хавсаргасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих