Хатан хаан Элизабет II ОХУ-ыг шахсаар байх болно

d3cefae9-ba35-4ab8-acb5-1b1200ff37f1Их Британийн хатан хаан Элизабета II өөрийн улс нь ОХУ-д дарамт шахалт үзүүлсэн хэвээр байх болно гэж хэлсэн байна.

“Миний Засгийн газар Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон бүрэн эрхийн төлөөх зорилгоор ОХУ-ыг дарамталж шахсан хэвээр байх болно, мөн Минскийн гэрээг бүрэн хэрэгжүүлэхийг шаардах болно” хэмээн шинэ парламентын чуулганы нээлтэн дээр тавьсан илтгэлдээ хатан хаан хэлсэн байна.

Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Украины хямралын асуудлыг хэлэлцсэн байна. Тэд Минскийн гэрээг хэрэгжүүлэхэд шаардлагатайг тэмдэглэсэн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих