Ардчилсан намын Ааш муут
УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг “Ардчилсан намын Ааш муут” хэмээн өдөр тутмын “Өдрийн шуудан” сонин цолложээ. Эргэж буцсан үйлдлүүдээс нь гадна өөрийн хувийн аяг ааш Р.Амаржаргалыг ганцаардмал байдалд хүргэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн аж. Түүний ааш муутайг намынх нь нөхөд ч хэлдэг, парламентын сэтгүүлчид бүр биеэрээ мэдэрдэг гэнэ. Сайн эдийн засагч гэсэн тодотгол түүнд хамгийн ихээр хамаатай ч авир тааруутай гэдэг нь илүү “наалддаг” гэж хэлж болно.
URL: