Орос эр 2 давхар байшинг байрнаас нь хөдөлгөжээ
Пауэрлифтингийн спортын мастер Эльбрус Нигматуллин гэдэг эр дэлхийд анх удаагаа хоёр давхар байшинг байрнаас нь хөдөлгөсөн аж. Прүсээр баригдсан байшинг сууринаас нь хөндийлгөсөн бөгөөд уг дасгалыг хийхэд тохиромжтой болгох үүднээс төмөр замын рельс дээр байршуулжээ. Нигматуллин 30 тонн жинтэй бүтээцийг түлхээд олсоор түүнийг хоёр гаруй метр зайд чирсэн гэнэ.
Энэ нь түүний хувьд дээд амжилт тогтоосон явдал болов. Учир нь, түүнээс өмнө хэн ч байшинг байрнаас нь хөдөлгөж байгаагүй юм. ОХУ-ын Челябинск хотын хүчтэн эр “Оросын хамгийн хүчтэй хүн” тэмцээний дөрвөн удаагийн ялагч бөгөөд Гиннесийн амжилтын номд бичигдсэн хэд хэдэн амжилтын эзэн билээ. Эх сурвалж www.wikimon.mn
URL: