Х.Баттулга гишүүн Агаарын бохирдлыг бууруулах цогц шийдэл боловсруулсан гэв

78805a221a988e79ef3f42d7c5bfd418Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өчигдөр үдээс өмнө хуралдаж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаарын сангийн 2014 оны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил болон  2015 оны ажлын төлөвлөгөөг сонслоо. Хуралдааныг УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг ‘бууруулах асуудлын дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг удирдан явуулав.

Засгийн газрын тусгай сан Цэвэр агаарын сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан танилцуулгадаа, “2014 онд сайжруулсан зуухны төслүүдэд нийт 21735 зуух нийлүүлж, санхүүжүүлсэн татаас 4389.0 төгрөг болсон. Сайжруулсан түлшний борлуулалтад зориулан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2011 оны 11/06′тогтоолын дагуу Нийслэлийн агаарын чанарын албанд 94.3 сая төгрөг, Үртсэн түлшний татаасанд 24.9 сая төгрөг зарцуулсан.

Агаарын чанарын хяналт шинжилгээний ча- давхийг бэхжүүлэх зорилгоор Цаг уур, орчны шинжилгээний газрын Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид нийт 415.6 сая төгрөгийн багаж авахад санхүүжилт олгосон бол Агаарын чанарын ухаалаг хяналтын систем бий болгох ажлыг 327.5 сая төгрөгөөр, Агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тооллогын ажлын санхүүжилтэд 322 сая төгрөгийн санхүүжилт олгосон гэлээ.

Тус сангийн 2015 оны нийт төсөв 16.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 4.2 тэрбум нь өмнөх оны гэрээт ажлуудын үлдэгдэл санхүүжилт байгаа аж. Цэвэр агаарын сан 2015 оны хоёр, гуравдугаар сард Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтад хамрагдаж “зөрчилгүй” санал дүгнэлт авсан байна.

Тус сан 2015 оны төсвийн төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна” гэв. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд ахалж, тус хороон дээр бүх бодлого зангиддаг. Харин мөнгийг нь олгодог газар бол Цэвэр агаарын сан.

Иймээс эхлээд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны боддогыг сонсох ёстой гэсэн саналыг С.Оюун гишүүн гаргасан юм. Ажлын хэсгээс өгсөн тайлбарт, өнөөдрийн хуралд Үндэсний хороо мэдээлэл хийнэ гэсэн чиглэл өгөгдөөгүй. Харин өнгөрсөн долоо хоногт Үндэсний хороо хуралдаж 2015 онд хийх ажлын чиглэлээ ярьсан.

Хурлаар Ерөнхий сайд тараагдсан зуухнуудын дүнг гаргах чиглэл өгсөн. Мөн бүх яамдын агаарын бохирдол хариуцсан дарга нарыг цуглуулж санал авсан.

Энэ оны төлөвлөгөөний урьдчилсан төсөл гаргаж яаманд дахин танилцуулж санал авахаар хүргүүлсэн байгаа гэв. Х.Баттулга гишүүн асуултдаа, агаарын бохирдол жил тутамд багасч байгаа гэсэн итгэл үнэмшил байна уу. Ер нь ахиц дэвшил гарч байгаа юмуу. Баянхонгор аймагт агаарын бохирдол өндөр үзүүлэлтэй гарч байгаа нь юунаас шалтгаалж байгааг лавлаж, утааг багасгах чиглэлээр бусад улс орны туршлага байгаа эсэхийг тодотгосон юм.

Энэ жил Улаанбаатар хотын агаарын бохирдол өмнөх хоёр жилээс буурсан үзүүлэлтэй байна. Зөвхөн тоосжилт 26 хувьтай байгаа нь энэ арга хэмжээний үр дүн бага ч боловч гарч байна гэж үзэж байгаа. Баянхонгор, Даланзадгад, Сайншандад агаарын бохирдол өндөр үзүүлэлтэй байна.

Энэ нь хил дамнасан буюу хуурай орчны нөлөөлөл, байгаль, цаг  уурын нөлөөллөөс шалтгаалж байна. Цаашид урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй гэсэн хариултыг ажлын хэсэг өглөө.

Мөн Х.Баттулга гишүүн, агаарын  бохирдлыг бууруулахад зуух эхний шат. Дараа нь газрын хэрэглээг нэвтрүүлэхэд импортоор авах асуудал гарч ирнэ. Хүн харахад маш их зүйл хийсэн харагдаад байгаа ч энэ нь өөрөө үр дүн муутай ажил. Бусад улс орон утаанаас салахдаа орон сууцжуулах болон газын хэрэглээг ашигласан байдаг.

Одоо энэ утаа бууруулах зуухыг ашиглаж цаа- шид хэдэн жил явах юм. Үүнийг үндсэндээ буруу, шийдэл гэж харж байна. Миний бэлтгэсэн агаарын бохирдлыг хэрхэн бууруулах, орон сууцжуулахтай холбоотой 15 минутын цогц шийдэл танилцуулга бий. Энэ танилцуулгатай та бүхэн танилцаж үзэх, улмаар Ерөнхий сайдад хүргүүлэх саналтай байна гэлээ.


URL:

Нэр: Su Batbold Огноо: 28 May 2015

Heden terbumaar hussan Su Batbold narand yavj baidag.

Сэтгэгдэл бичих