Модель М.Намуунцэцэг: Олны танил байх төвөгтэй санагдаж байна

“New Generation” булангийн ээлжит зочин загвар өмсөгч М.Намуунцэцэг 18 настай, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, ирээдүйд жүжигчний мэргэжлээр сурах гэж буй. Загвар өмсөгчийн дебют гараагаа “Гоёо”-гийн нүүр царайгаар эхлүүлсэн, жүжигчний карьераа “Хар сувдны нууц” киноны “үнэг” Цоомоогийн дүрээр эхлүүлж байна. Мэргэжлийн хүрээнийхэн түүнийг хувирах чадвар сайтай тайзны ч, моодны ч модель гэж үнэлдэг бол олон нийт Пүүжээг хол хаях загвар өмсөгч хэмээн үнэлж буй. СУИС-ийн жүжигчний ангид сурч байгаад чөлөө авч, Солонгост үргэлжлүүлэн сурахаар төлөвлөж буй түүний хэвлэл мэдээлэл, олон нийт дэхь дебютыг бид хийлээ. Дашрамд хамтран ажилласан Монголын нэрт гэрэл зурагчин Ө.Баттайванд талархснаа илэрхийлье. Гэрэл зураг гэдэг урлаг. Энэхүү урлагийн гайхамшгийг “Гранд” сэтгүүл цаашид мэргэжлийн түвшинд та бүхэндээ хүргэж байхаар болсноо дуулгахад таатай байна.

Блиц анкет

Нас, орд: 18, Нум 

Өндөр: 178

Биеийн харьцаа: 88:62:90

Мөрөөдөл: Хүссэн бүхэндээ хүрэхийг хүсч мөрөөддөг

Хобби: Сэлэх, дуу сонсох

Хийх дуртай зүйл: Дэлгүүр хэсэх, кино үзэх, аялалаар явах, аймшгийн ном унших

Дуртай жүжигчин: Анжелина Жоли

Дуртай брэнд: Chanel, Gucci

Дуртай загвар өмсөгч: Миранда Керр

Дуртай зохиолч: Баабар

Дуртай кино: Харри Поттер               

Дуртай үлгэр: Алтан загасны үлгэр, 33 ихэр баатар, Эрхий мэргэн харваач

Дуртай хот: Улаанбаатар, Сингапур, Япон

Хэлэх дуртай үг: Хүс, мөрөөд, тэмүүл, чад

-Шинэ үеийнхэн буюу өөрийн чинь үеийн загвар өмсөгчид  өмнөх үеийн загвар өмсөгчдөөс юугаараа илүү, юугаараа ялгаатай гэж боддог вэ?

-Өмнөх үеийн загвар өмсөгчид илүү чадвартай байсан юм болов уу. Шинэ үеийнхний тухайд олон охид, хөвгүүд энэ салбарт орж ирж байгаа нөгөө талаар жил бүр New Face гэж шалгаруулдаг болсон учраас өөр, өөр нүүр царай, дүр төрхөөрөө ялгаатай, илүү байж болох юм.
Өөрийгөө загвар өмсөх хэмжээний эмэгтэй гэдгээ хэзээ анх мэдэрсэн бэ? Хэдэн настайдаа гараагаа эхлэв?
Анх 7-р ангиасаа эхэлж “Үнсгэлжин”-гийн загварын тэмцээнд жил бүр оролцож ирсэн. Тэгээд “Монгол модель” агентлагт ….бла бла


-Аав, ээж, гэр бүлийнхнээ танилцуулаач? Таны мэргэжилд ямраар ханддаг вэ?
-Аавыг Мөнхбаатар, ээжийг Доржсүрэн гэдэг. Аав, ээж маань намайг багаас бүх талаар дэмжиж ирсэн. “Үнсгэлжин”-гийн тэмцээнд оролцчихоод байр эзэлж чадахгүй гэртээ урам муутайхан ороход, миний охин зөндөө сайхан ирээдүй бий, хол зам бий, шантрахгүй, хичээл зүтгэлтэй байвал их юманд хүрнэ гэж урамшуулахаас авахуулаад миний хүсэл мөрөөдлийг маш их дэмждэг.
-Модель хүнд байх ёстой нэг чухал чанар бол өвөрмөц, ялгаатай байдал гэж би боддог. Намуунцэцэгийн тухайд бусад загвар өмсөгчдөөс юугаараа ялгарч, онцгойрдог гэж боддог вэ?
-Модель хүнд байх ёстой зан чанар болох өвөрмөц, ялгаатай байдал гэж би боддог. Тийм ч учраас бүх модель, загвар өмсөгчид бусдаас ялгарахыг хүсдэг байж таарна. Намуунцэцэгийн хувьд бусдаас ялгарах онцлог нь юу юм гэж төвлөрч бодож байгаагүй юм байна. Гэхдээ олон дүрд хувирч чаддаг маань байж болох юм. Зарим хүмүүс makeup хийгээд хувирдаггүй байх нь бий. Ялангуяа хэт хөөрхөн охид будалт хийгээд ч хөөрхөн хэвээрээ байдаг бол миний хувьд хөөрхөн будалт хийвэл хөөрхөн болоод, муухай будалт хийвэл аймаар муухай харагддаг. Хувирч чаддаг энэ чанар маань байж болох юм, гэхдээ би сайн хэлж мэдэхгүй байна.
-Өөртөө таалагддаг зан чанар чинь юу вэ? Мөн бусдаас хамгийн их шүүмжлэл хүлээдэг зүйл чинь юу вэ?
-Хүмүүс намайг их эмзэг гэж хэлдэг. Ялангуяа дотны найз нөхөд, хамт олноос маань хамгийн их ирдэг нийтлэг шүүмж гэвэл энэ. Хэн нэгэн жаахан л муухай үг хэлэхэд хүндээр тусгаж аваад, амархан гомдчихдог нь миний сул тал.

Би өөрийгөө эелдэг, бусадтай харилцан ойлголцохдоо амархан гэж боддог. Өөрөөр хэлбэл энэ зан ааш минь надад таалагддаг.

-Таны олонд танигдах зангарагтай алхам “Хар сувдны нууц” кинонд тоглосноос хойш гэж ойлгож байна, тийм үү?
-Өмнө нь “Гоёо кашмер”-ын моделиор ажиллаж байхад “Гоёо”-гийн нүүр царай гэж танимхайрдаг байсан. “Хар сувдны нууц” кинонд тоглосноор “үнэг Цоомоо” байна гэдэг болсон байна лээ. Кинонд тогломноор илүү тангидсан гэж ойлгож болно.
-Кинонд тоглох ямар юм байна? Төрсөн мэдрэмжээсээ хуваалцаач? Загвар өмсөхөөс мэдээж хэцүү байсан байх?
-Мэдээж загвар өмсөхөөс кинонд тоглох хэцүү. Тэгээд ч би мэргэжлийн жүжигчин биш, дээр нь анхны гол дүр маань учраас маш хэцүү байсан. Кино баг маань хаа холын Вьетнам руу явж, сайн бүтээл хийх гэж олон хүн хичээж, зүтгэж байсан учраас итгэлийг нь алдаж, сэтгэлд нь хүрэхгүй бах вий гэж маш их айж, санаа  зовж байсан. Өөрийнхөө чадах чинээгээр тоглосон, ямар шүүмж ирэхийг хэлж мэдэхгүй байна.
-Олны танил байх нь танд таалагдаж байна уу?
-Таалагдах аа…Таалагдахаасаа илүү төвөгтэй санагдаж байна. Өмнө нь “Гоёо”-гийн нүүр царай байхад тодорхой хүрээндээ танил байсан. Кинонд тоглосноор намайг таних хүмүүсийн хүрээ ихсэх тусам шаардлага өндөрсөж, хариуцлага нэмэгдэж байна. Наад зах нь биеэ яаж авч явах вэ, бусдад яаж таатай сэтгэгдэл төрүүлэх гэж мэт асуудал тулгарч эхэлж байна. Дээрээс нь хүмүүстэй нэр холбогдоод ирэхээр бас хэцүү, дарамттай санагдаж байгаа. Гэхдээ яахав, нэгэнт миний сонгосон мэргэжил, сонгосон зам учраас тэвчээд, даваад гарна даа.
-Киноны нээлтэн дээр боксчин Төгсцогт өөрт чинь цэцгийн баглаа өгсөн. Олны нүдэнд бол чиний найз залуу эсвэл фен чинь юм шиг харагдсан. Ямар харилцаатай вэ?
-Төгсцогтын тухайд…

Үргэлжлэлийг “Гранд” сэтгүүлийн 62-р дугаараас уншина уу? 

Эх сурвалж: “Гранд” сэтгүүл 62-р дугаар


URL:

Сэтгэгдэл бичих