100 гаруй кг зэс нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ
Энэ сарын 25-26-ны хооронд олон улсын болон хоёр талын нийт 20 боомтоор 6500 гаруй тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн байна. Шалгалтын үеэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч нар 100 гаруй кг зэс хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлж холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ. Тодруулбал, иргэн Э 76,6 кг самар, 50.8 кг зэс, иргэн Г 50 кг зэс, 100 кг самар тус тус хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан байна.
Эх сурвалж: www.polit.mn
URL: