Булган аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хууль зөрчжээ

14326268425564269a2cf14Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Булган аймгийн төв болон нийт суманд Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд аймаг, сумын ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн тогтоол шийдвэртэй танилцаж хянан үзэхэд хуулиар олгогдоогүй эрх хэрэгжүүлсэн, ялангуяа ИТХ-ын шийдвэрээр зохицуулах асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр зохицуулсан зөрчил түгээмэл байна. Энэ нь нийтээр дагаж мөрдөх аливаа шийдвэрийг гаргах явц ил тод, нээлттэй байх, олон талын оролцоог ханган хэлэлцүүлдэг байх зарчмыг алдагдуулж цаашлаад ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй байна.

Тухайлбал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг батлах тухай”, “Модны хуваарьт өөрчлөлт оруулах тухай”, Сэлэнгэ сумын ИТХ-ын Тэргүүлэгчид “Хог хаягдлыг ачиж зайлуулан хяналт тавих журам”, ”Гэрийн тэжээвэр амьтдыг тэжээж маллах, журам батлах тухай”, Бугат сумын ИТХ-ын Тэргүүлэгчид сумын нийт айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас хог хаягдал ялгаруулсаны төлбөр хураамжийг тогтоосон шийдвэр, “Хог хаягдал гаргасны төлбөрийн хэмжээ тогтоох тухай”, “Аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдал гаргасны төлбөрийн хэмжээ тогтоох тухай”, “Гэрийн тэжээвэр нохой, муур, гахай эзэмших журам батлах тухай”, Хутаг-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчид Орон нутгийн хөгжлийн сан дахь “Хутаг-Өндөр 90 жил” хандивын сангийн зориулалт, зарцуулалт, хяналт тавих түр журмыг тус тус баталсан нь хуулиар сумын ИТХ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлж, зөрчил гаргасан байна.

Авлигатай тэмцэх газраас дээрх аймаг, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хууль зөрчсөн тогтоолуудыг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, хүчингүй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авч, дүнг эргэн мэдээлэх тухай албан бичгийг Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайханд хүргүүллээ.

Б.Анир

zaluu.com


URL:

Нэр: иргэн Огноо: 27 May 2015

Бүх аймгийн ИТХТ -ийн Дур мэдэн гаргасан саш олон тогтоолууд байгаа 35 төлөөлөгчийг төлөөлж цөөн хэдхэн хүн тэргүүлэгч нэрээр ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргадаг бусад төлөөлөгч ямар ч үүрэггүй байж 4 жил бнгөрөөдөг гажиг тогтолцоог хэзээ өөрчилөх юм. Ккк

Сэтгэгдэл бичих