Ди Каприотой хамт хооллоход 280 мянган доллар
Энэ сарын 13-24-ний хооронд Францад Каннын кинонаадам болж өндөрлөсөн билээ. Холливудын хамгийн алдартай одод уг арга хэмжээнд оролцож, гоёмсог өмсгөлүүдээрээ гайхуулсан юм.
Их наадмын хүрээнд amFAR гэдэг буяны үдэшлэг зохион байгуулагдсан бөгөөд түүний үеэр ДОХ/ХДХВ-ийн эсрэг судалгаа, шинжилгээний ажлуудыг хийхэд зарцуулагдах хөрөнгө мөнгийг цуглуулсан байна.
Тэрхүү дуудлага худалдаанд оролцсон нэгэн хүн 280 мянган доллар төлөн байж нэгэн эрхийн эзэн болжээ. Мань хүн нэрт жүжигчин Леонардо ди Каприотой хамт оройн зоог барих эрхийг өөрийн болгосон аж. Тэрхүү буяны үйл ажиллагааны үеэр нийтдээ 30 орчим сая доллар цуглуулж чадсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
URL: