Эрүүгийн цагдаагийн газраас “Тэнүүн огоо”, “Тэнүүн дэлгэр”, “Тулга огоо” гэх гурван компаниудыг шалгаж байна
Автобусны компаниудын дараах асуудал шил дарааллан тасрахгүй байгаа билээ. Яг энэ үед улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт гурван компани холбогдоод байгаа бөгөөд цагдаагийн ерөнхий газрийн Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Б.Баатархүү тус асуудлаар мэдээлэл хийлээ.
Эрүүгийн цагдаагийн газраас “Тэнүүн огоо”, “Тэнүүн дэлгэр”, “Тулга огоо” гэх гурван компаниудыг шалгаж байна.
2015 оны 4 сарын байдлаар шалгахад их хэмжээний мөнгө буюу 1.6 тэрбум төгрөгний хохирол учруулсан гэх хэргээр тус компаниудын гурван захирал болон Нийтийн тээврийн газрын ахлах мэргэжилтэн нарыг шалгаж, 461-р хорих ангид саатуулжээ.
Нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал болох нөхөн олговрын мөнгийг нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнд явсан автобусны тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэж үүний үндсэн дээр санхүүжилтийг олгодог журамтай.
Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь үйлчилгээнд гараагүй автобусны “МТ-150” төхөөрөмжийг хувийн суудлын автомашинуудад олноор байрлуулан тухайн автобусыг үйлчилгээнд гарсан мэт маршрут, чиглэлд явж, автобусны тоо болон рейс цагийг өсгөх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан хууль бус үйлдлийг Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтэс илрүүлэн шалгаж байна.
Жишээлбэл: 100 автобус явуулсан гэж мэдэгдэн төрөөс мөнгө аваад 40 автобус явуулж байсан.
Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа болохоор тодорхой өөр мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
Түүнчлэн нийтийн тээвэрт энэ жил 117 мянган хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд 113 мянган оюутан 4500 цагдаа цэргийн хүчнийхэн зориулан 53.1 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
undesten.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ 3 компани чинь 3 өөр захиралтай хэдий ч цаанаа 1 эзэнтэй юм биш үү?