Ева Лонгория, Парис Хилтон нар кино наадмын дүрмийг зөрчив

paris0520Энэ жил Канны кино наадмыг зохион байгуулагчид од зочдоосоо Улаан хивсэн дээр сэлфи зураг авахгүй байхыг хүссэн билээ. Кино наадмын хөтөлбөр хариуцсан захирал Тьерри Фремо холбогдох тушаалд гарын үсгээ зуржээ.

 

Тэгвэл улаан хивсний ёслолд оролцсон жүжигчин Эва Лонгория болон “Хилтон” зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон нар дүрэм зөрчиж, селфидсэн байна.

 

Жүжигчин Лонгория дүрэм зөрчөөд зогсохгүй гэрэл зургаа өөрийн цахим хуудаснаа байршуулжээ. Харин Парис Хилтон хятадын загвар зохион бүтээгч Лу Фантай авхуулсан зургаа инстаграмдаа байршуулсан ч удалгүй устгажээ.


URL:

Сэтгэгдэл бичих