Нүүрс, бас “ШАДАР ГУРАВ”

main1425958149Дэлхийд эрчим хүчний дайн өрнөж байна. Ойрхи Дорнод, Украины хямралын хөшигний цаадах шалтгаан нь эрчим хүч. Бүгд л нэгнээсээ хараат байхгүйн төлөө Тэмцэлдэх болов. Хэнд эрчим хүч байна, түүнййг эрх мэдэл, сүр хүч дагана. Тусгаар улс байхын бодит хэмжүүр өнөөдөр энэ болжээ.

Дэлхийд 195 тусгаар тогтносон улс байгаагаас 20 хүрэхгүй хувь нь эрчим хүчний хувьд бие даажээ гэсэн судалгааг Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний нийгэмлэгээс гаргасан байдаг. Монгол Улсын хувьд эрчим хүчээр бусдаас хамааралтай амьдарч байна. Дулааны цахилгаан станцууд өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангаж чадахаа болиод удаж байгаа бөгөөд дутуугаа импортоор худалдан авч нөхдөг. Статистикаас харвал Монгол Улс жилд 25 орчим сая долларын цахилгаан, эрчим хүчийг ОХУ-аас импортолдог ажээ. Мэргэжилтнүүдийн яриагаар үүнээс ч илүүг авах шаардлага бий ч хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсээр байна. Харин уул уурхай дагасан эрчим хүчний эрэлтээс шалтгаалан 2020 он гэхэд одоогийн хэрэглээ хоёр дахин нэмэгдэх нь тодорхой болжээ. Гэтэл үүнд бэлэн байх ёстой манай эрчим хүчний салбар өөрөө хямралд орчихоод байна.

Түүх сөхвөл, 1980-аад онд Монгол Улс эрчим хүчний “өлсгөлөнд” анх нэрвэгдэж байжээ. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж, томоохон эмнэлэг, хүнсний үйлдвэрүүд баригдаж, III, IV дүгээр хороолол сүндэрлэж байсан үе. Тэр үед III цахилгаан станц ачааны хүндийг үүрч байлаа. Жилдээ 250 удаа цахилгааны томоохон саатал гарч, иргэдийг гэрэл цахилгаанаар тасалдуулах явдал энгийн үзэгдэл болчихсон байв. Харин 1983 онд IV цахилгаан. станц ашиглалтад орсноор хямралаас гарч чадсан юм. 1990 оны үед ЗХУ-ын мэргэжилтнүүд нутаг буцан, тусламжийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх нь эрс багассан зэргээс болж цахилгаан станцуудын ажил догонцож эхэлсэн байна. Хямралын хэмжээнд хүрсэн энэ бэрхшээлийг Америк, Япон, Азийн хөгжлийн банк зэрэг донорууд, олон улсын байгууллагын 400 гаруй сая долларын зээл тусламжаар давж гарчээ.

Өнөөдөр манайд эрчим хүчний хямрал өмнөхөөсөө хүчтэй тусч байна. Энэ нь өсөн нэмэгдэж байгаа Зэрэглээг хангах найдвартай эх үүсвэрийг 1983 онөос хойш бий болгоогүйтэй холбоотой ажээ. Олон улсын жишгээр бол эрчим хүчний салбар нийгмээсээ 20 жилээр түрүүлэн хөгжиж байх ёстой. Гэтэл бид бүр 20 жилээр хоцорчихсон явааг мэргэжилтнүүд санал нэгтэй хэлж байна. Монгол Улс өнгөрсөн жилийг эрчим хүчний хувьд арай гэж гал алдалгүй давсан. Энэ өвөл яахыг хэн ч мэдэхгүй. Тавдугаар станцыг барина гэж олон жил ярилаа, хангалттай олон зураг төсөл хийв. Харамсалтай нь, станц босоогүй л байна. Уул уурхайн томоохон төслүүдийг хөдөлгөе гэж бүгд ярьж байгаа ч шаардагдах эрчим

Уг нь Монгол бол эрчим хүчээр  дутагдах нутаг бишЯлангуяа сэргээгдэх эрчим хучний нөоцөөр дэлхийд эхний гуравт орох хэмжээний гэдгийг олон улсын шинжээчид онцлон хэлдэг. Үүнтэй уялдан Монголын ирээдүйнхөгжлийн түлхүүр бол уул уурхайн баялаг биш, харин монгол хүний оюун ухаан, тасралтгуй үргэлжлэх эхүүсвэр буюу сэргээгдэх эрчим хүч гэж ярих болсон нь үндэслэлтэй юм “

хүчийг улсдаа ашигтайгаар төлөвлөж шийдсэн нь алга. Монголыг тэжээх Оюутолгой гэхэд өнөөдөр Хятадаас эрчим хүч авч байна. Оюутолгой төслийг хөдөлгөх, хүссэнээрээ тоглох гол “хөзөр” нь эрчим хүч байв. Гэтэл бид өөрсдөөсөө болоод урд хөршдөө 100 хувь атгуулаад сууж байна. Муугаар бодоход Хятадын тал эрчим хүчээ зогсооход Оюутолгой тэр чигээрээ тэг зогсолт хийнэ. Дагаад эдийн засагт хүнд цохилт ирнэ. Энэ бол Монгол Улс эрчим хүчний өөрийн гэсэн найдвартай эх үүсвэргүй байгаагийн нотолно.

Энэ мэт олон жишээнээс харвал манай тусгаар тогтнол эргэлзээтэй болжээ. Уг нь Монгол бол эрчим хүчээр дутагдах нутаг биш. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр дэлхийд эхний гуравт орох хэмжээний гэдгийг олон улсын ШИНЖЭЭЧИД онцлон хэлдэг. Үүнтэй уялдан Монголын ирээдүйн хөгжлийн түлхүүр бол уул уурхайн баялаг биш, харин монгол хүний оюун ухаан, тасралтгүй үргэлжлэх эх үүсвэр буюу сэргээгдэх эрчим хүч гэж ярих болсон нь үндэслэлтэй юм. Ийм эрчим хүчээр Азийг ч хангах боломжтой гэж мэргэжилтнүүд нотолдог. Шороо тоос бужигнуулж, газрын хэвлийг хөндөж байхын оронд эрчим хүчний хэрэглээ нь ихээр нэмэгдэж байгаа хөрш “аварга мангас”-ын ам руу чулуудах маш их боломж манайд бий. Тэр нь олон улсын хэллэгээр “шадар гурав” гэгдэх нар, салхи, усны эрчим хүчний нөөц юм. Эд бол нөхөн сэргэж байдаг баялаг “Шадар гурав”-ын хэрэглээ эдүгээ Монголд ямар хэмжээнд байгааг шинжье.

САЛХИН СТАНЦ

Салхийг эрчим хүч болгож хувиргах ажилд бид алдсан, оносон нь адил. Говь-Алтай аймгийн Цээл, Дорноговийн Мандах, Хатанбулаг сумын салхины эх үүсвэрийн ажил бүтэл муутай байжээ. Харин 50МВт-ийн салхин станцыг Төв аймгийн Салхитын хөндийд амжилттай босгосон нь сүүлийн 30 жилд эрчим хүчний салбарт хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт болсон юм.

Манай орон салхины арвин нөөцөөрөө дэлхийн анхаарлыг татаж байгаа. Мэргэжилтнүүдийн яриагаар Монголд 2000МВт-аас багагүй салхины нөөцтэй 13 аймаг байдаг гэхээр бидэнд маш их боломж байна. Дэлхий даяар 2014 онд нийт 400.000МВт чадалтай салхин сэнснүүд суурилуулснаас ихэнх нь Ази тивд байгаа юм. Үнэндээ Монголын уудам талаар шуугиад өнгөрөх салхийг “татаж” эрчим хүч гаргах нь ашигтай бөгөөд ирээдүйтэй. Салхины эрчим хүчний сайн тал нь эдийн засгийн давалгаанд авалгаанд өртөхгүй, салхитай л бол ажиллаж, сүлжээнд тасралтгүй тог нийлүүлнэ, зардлаа богино хугацаанд нөхөж ашигтай ажиллах боломжтой. Бага оврын салхин сэнсний шидийг үзсэн малчид ч өндөр чадлыг хүсэх болж, дагаад хэрэглээ өссөөр. Ногоон эрчим хүч, ногоон хэрэтээ улс орны амны уншлага болсон энэ үед салхийг эргэлтэд оруулж мөнгө босгох боломж нээлттэй хэвээр байна.

Салхин сэнсийг хуурайшилт үүсгэдэг, бэлчээр талхлах магадлалтай гэдэг ч шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлогдсон зүйл байхгүй ажээ. Яахав, салхигүй үед ашигт ажиллагаа муу, хэрэтээ багассан шөнийн цагт эрчим хүч үйлдвэрлэж эхэлдэг нь сүлжээнд хүндрэл үүсгэдэг сул тал бий. Цаашид Цагаан суварга, Даланзадгад, Дорноговьд баригдах салхин станцуудыг энэ хүндрэл дайрах магадлалтайг мэргэжилтнүүд хэлж байна. Үүнээс гарах зам нь эрчим хүчний “шадар гурав”-ыг хамтад нь ашиглах арга юм.

НАРНЫ ЭРЧИМ ХҮЧ

Манай орон нарны эрчим хүчний нөөцөөр дэлхийд эхний 10-т орж байгаа нь их боломж. Дэлхийн улс орнууд үнэгүй энэ их баялгийг ашиглаж чадаж  байна. “Google” компани нарны эрчим хүчээр цэнэг авдаг хиймэл дагуул ашиглан интернэтийн сүлжээгээ өргөтгөж хямдруулсан бол Японы “Тоуо1а” 700 мянган машин үйлдвэрлэхэд шаардлагатай эрчим хүчээ нарнаас гарган авах тусгай төсөл хэрэгжүүлж тодорхой амжилтад хүрчээ, Испанийн  Андалузад баригдсан нарны эрчим хүчний томоохой станц болох “GENASOLAR.” 20 МВт эрчим хүч гаргаж байгаа нь одоогийн нөхцөлд бол гайхамшиг юм. Дөргөн, Тайширын усан цахилгаан станцтай бараг адил хэмжээний эрчим хүч гаргаж байна гэсэн үг л дээ.

Монголд юу л байна нар, ийм төрлийн станц барих газар байна. Нарыг “баривчилж” ажил хийлгэх боломж байгаа ч харамсалтай нь санаачилга алга. Засгийн газраас хэрэгжүүлсэн “100 мянган нарны гэрэл” хөтөлбөрөөр малчдад тараасан бага оврын үүсгүүрийг эс тооцвол өөр бүтээлч ажил алга. Тэдгээр йь малчдын өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг ч хангаж чадахаа больжээ.

 

Өсөн тэлж буй Азийн зах зээл эрчим хүчний дутагдалд орж амьсгаадаж байна. Үүнийг бид эмчлэх боломжтой. Нарны эрчим хүч анхны хөрөнгө оруулалт нь их, эрчим хүч хадгалах зай тэжээлийн ашиглах хугацаа богино зэрэг сул талтай. Гэхдээ энэ бол боломжоо ашиглахгүй байгаагаа зөвтгөх шалтаг төдий юм. Атомын олон цахилгаан станцтай Японд нарны эрчйк хүчийг жинхэнэ утгаар нь ашигладаг. Бараг айл болгон нарны үүсгүүрийн хавтантай. Тэрүүгээрээ ахуйн хэрэгцээгээ өлхөн хангаж чадаж байна. Бидэнд тэднээс дутахгүй Эх үүсвэр байхад хийх гэж оролдохгүй байгааг мэргэжилтнүүд толгой сэгсрэн ярьдаг билээ.

УСАН ЦАХИЛГААН СТАНЦ

Дэлхийн нийт усны 98 хувь нь давстай, далай тэнгисийнх байдаг бол хоёр хувь нь цэвэр ус. Энэ хоёр хувь дээр дэлхийн долоон тэрбум гаруй хүн булаалдан аж төрж байна. Дэлхий даяар өдөрт 14 мянган хүн усны хомсдолоос болж нас бардаг гэсэн тоо бий. 2050) он гэхэд 48 орны хоёр тэрбум хүн усаар гачигдах тооцоог эрдэмтэд хийжээ. Тиймдээ ч улс орнууд бороо, үерийн ус, боломжтой бүхий л цэвэй усыг нөөцлөх “уралдаанд  оролцож байна. Ирээдүйн усны хомсдолд ус ихтэй орнууд ч бэлдэж эхэлсэн. ОХУ цэвэр усны нөөцөөрөө дэлхийд гуравт ордог ч одооноос анхаарч нийслэл Москва хотоо тойруулан 57 усан сан байгуулжээ. Усан сан байна гэдэг усан цахилгаан станц ажиллана гэсэн үг. Биднийг их хааныхаа нэрийг барин арай гэж олж ирсэн бондын мөнгөө ашиг нь ирээдүйд гарахгүй олон төсөлд үрж байхад Турк улс 27 тэрбум доллараар ус нөөцлөх далан, суваг байгуулж, дагаад усан цахилгаан станцыг олноор нь бариад байна. Дэлхийн усан цахилгаан станцуудын суурь хүчин чадал эдүгээ 800 мянган МВт болжээ. Манай орон 1959 онд 528 КВт хүчин чадалтай усан цахилгаан станцыг Хархоринд барьсан нь анхдагч болсон. Тэр цагаас хойш цөөнгүй станц барьсан ч ихэнх нь улирлын чанартай ажилладаг.

Манайд 19-23 цагийн хооронд улс орон даяар цахилгааны оргил ачаалал бий болдог тул гаднаас худалдаж авдаг. Бусад цагт хэрэглээ буурдаг ч нэгэнт асаасан зуухыг шөнийн цагт зогсоох боломжгүй тул ажилласаар л, эрчим хүч үйлдвэрлэсээр л байдаг. Илүүдэл эрчим хүчээ аргагүйн эрхэнд ОХУ-д буцаагаад үнэгүй нийлүүлдэг. Энэ нь нүүрсний цахилгаан станцын гол дутагдал, гажиг юм. Харин усан цахилгаан станц бол огт өөр горимтой. Асааж унтраахад цаг болон үнэ өртөг шаардахгүй, маневр сайтай. Кноп дараа л асаана, бас унтраана. Ийм энгийн. Ашиггүй зардлаас салахаас гадна 24 цагийн турш зогсолтгүй ажиллаж байгаа зуухнуудаа нөөцөлж, болзошгүй аюулд бэлэн байлгах боломж олгодог нь үндэсний эрх ашигт нийцэж байгаа юм. Усан цахилгаан станцын сул тал нь байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг, загасны нүүдэлд саад болдог гэдэг. Энэ асуудал одоо ажиллаж байгаа Тайшир, Дөргөний станц дээр байнга яригддаг билээ. Хэрвээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг жинхэнэ мэргэжлийн төвшинд, эрсдэлийг сайн тооцож хийвэл асуудал гарах нь бага гэдгийг эрдэмтэд хэлдгийг анхаарах ёстой байх. Дэлхий нийтийн жишиг ч өөрөө ийм.

Монголын сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн дүр төрх ийм байна. Сэргээгдэх эрчим хүч эхний хөрөнгө оруулалт их шаардах боловч бүтээн босгосноос хойш ашиглалтын зардал бага, зардлаа хурдан нөхөх боломжтой юм. Байгальд ямар ч сөрөг нөлөөгүйгээр эрчим хүч гаргана гэдэг улс орны нэр хүндтэй холбоотой чухал асууцал. Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцод 1993 онд, Киотогийн протоколд 1999 онд элссэн. Олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж нүүрс түлэхээ багасгахын хэрээр Монгол Улсын нэр хүнд дээшилнэ. Шийдэж чадахгүй байгаа утааны асуудалд ч “шадар гурав” тусалж чадна. Үнэндээ “шадар гурав” бол Монголын жинхэнэ баялаг, ногоон хөгжлийн сонгодог жишээ юм.

Иймд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь хямралыг давах гарц болж байна, Гэхдээ зөвхөн “шадар гуравм-т ач холбогдол өгч нүүрсний станцыг орхино гэсэн үг биш юм. Өдөр нь нар, шөнө нь салхи, завсарт нь ус, тэгээд нүүрс. Хамтдаа байж л нэгнээ нөхсөн эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болно. Бусдаас хараат бус болно, Монгол Улсын тусгаар тогтнол баталгаажна.

 

 

Н.ЭНХБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

 

 

 

 

 

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих