Нурууны далийлт дотор эрхтнийг гэмтээдэг
Хүн амьдралынхаа буруу хэвшлээс болж эрүүл мэндээ хохироодог. Тэдгээрийн нэг нь энгийнээр хэлэхэд нурууны хазайлт.
Өөрөөр хэлбэл, нурууны суваг нарийсч мэдрэлийг дарсанаар үүс далий болж нурууны суваг нарийссанаас болж үрэвсэл үүсдэг байна.
Сээр нуруу мурийсан нь хажуу талаас энгийн нүдээр харахад ч мэдрэгддэг бөгөөд аарцаг болон мөрний өндөр хоорондоо өөр болж, тухайн хүний бие нэг тийшээ хазайдаг гэсэн үг.
Баг насныханы 70 хувьд нь энэ төрлийн өвчин үүсдэг бөгөөд ямар нэг онцгой шалтгаангүй ч буруу зуршил болон генээс үүдэлтэй байдаг.
Мөн аливаа зүйлд дээрээсээ цохигдох эсвэл газарт хүчтэй унасанаас, бөгснөөс дээш бүсэлхий хэсэгт хэт их ачаалал очсоноос ч нурууны суваг нарийсдаг.
Харин нас ахисан хүмүүсийн хувьд шөрмөс аажмаар томорч хэрэгцээгүй яс урган нурууны сувгийг дардаг тохиолдол бий. Түүнчлэн ясны сийрэгжилт, хөгшрөлт ч нөлөөлнө.
Гэхдээ үүнийг эмчлэх боломжтойг мэдэж байх нь чухал. Үндсэндээ нуруу далийж, мурийсан хэмжээнээс хамаарч эмчилгээг эхэлнэ.
Бага зэрэг мурийсан бол сээр нурууны ар ба өвөр, хажуу талын булчинг бэхжүүлэх, тэгшилж засах аппарат зүүж болно. Харин хэт их мурийлттай бол өнцөг засах мэс засал хийхээс аргагүйд хүрнэ.
Эмчлүүлэхгүй удвал дотор эрхтэний байрлалд нөлөөлж, гэмтэл үүсгэх ч магадлалтай.
Эх сурвалж: morningnews.mn
URL: