Нийтийн тээврийнхэн 1.2 сая иргэнийхээ эрх ашгийг хөсөр хаялаа

olloo_mn_1407290622_aw

Жолооч, кондуктор гэхээр л харилцааны соёлгүй, муухай ааштай байдаг гэх ойлголт нийгэмд бий. Хэдийгээр муу нэртэй ч тэд иргэд, олон түмэнд үйлчилсээр л байдаг. Үнэндээ кондуктор, жолооч нарын ажил үүрээр эхэлж, шөнө дуусдаг. Харин өчигдөр өглөө нийслэлд 300 гаруй автобус үйлчилгээнд явсангүй. Учир нь, “Автобус-1”, “Автобус-2”, “Автобус-3” төрийн өмчит нийтийн тээврийн компанийн ажилчид ачаалал их, цалин бага гэх шалтгаанаар нэг ч автобусаа үйлчилгээнд гаргаагүй юм. Нийтийн тээврийн ажилчид өчигдөр өглөөний06.00 цагт ажил хаялтаа эхлүүлэв. Манай сурвалжлах баг өчигдөр 12.00 цагийн үед “Автобус-3” компанийн байрыг зорьсон юм. Биднийг очиход хашаандаа бүх автобусаа эгнүүлчихсэн, ажилчид нь гаднаа бөөгнөрөн зогсч байв. Зарим нь бүр автобусан дотроо хөзөр тоглож, элдвийг ярилцаж суугаа харагдсан. Нөгөө хэсэг нь хэд хэдээрээ нийлчихсэн, тэмцлийнхээ тухай ярилцаж байлаа. Тэдний ярилцахыг сонсох нь ээ, “Автобус-3” компани400 гаруй ажилчинтай. Тэдний90 гаруй хувь нь цалингийн зээлтэй аж. Харамсалтай нь, тэдний авч буй сарын цалин нь банкныхаа зээлд ч хүрэхээ байсан учир арга буюу цалингаа нэмэхийг шаардаж, ийнхүү ажил хаяхад хүрчээ. Ингээд тэдний заримынх нь байр суурийг сонирхлоо.

ЖОЛООЧ: САРД 350 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВДАГ

-Нийтийн тээврийн ажилчид байсхийгээд л цалингаа нэмэхийг шаардаж, ажил хаялт зарладаг боллоо. Гэтэл та бүхнийг 800 мянган төгрөгөөс нэг сая хүртэлх цалин авдаг гэх юм. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Үнэхээр ийм өндөр цалин авдаг байсан бол бид яасан гэж ажил хаях юм. Амьдралдаа нэг сая төгрөгийн цалин авч байгаагүй. Бид хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхийг л хүсч байна. Өөрөөр хэлбэл, хийсэн ажлынхаа зохих хөлсийг нь авмаар байна. Өмнө нь, бид өдрийн орлогынхоо 8-10 хувийг авдаг байсан. Гэтэл өнөөдөр 3-4 хувийг л авдаг. Ингэхээр авч байгаа цалин маань амьдралд хүрэлцэхгүй байна.

-Амьдралд хүрэлцэхгүй байна л гэх юм. Үндсэн цалин хэдийг авдаг болж таарах нь вэ?

-Бидний үндсэн цалин 350 мянган төгрөг.

-Гэхдээ өнгөрсөн намар нийтийн тээврийнхэн бас л ажил хаялт зарласан. Тухайн үед та бүхний цалинг 25 хувь нэмсэн шүү дээ?

-Нэмнэ гэж хэлсэн ч нэмээгүй. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгс-лээр нэмсэн гэх юм. Ингэж биднийг хохироож болохгүй шүү дээ.

КОНДУКТОР: ЦАЛИН НЭМТЭЛ АЖИЛ ХАЯЛТАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

-Та бүхний ажил хаялт хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Хугацаагүй. Хэзээ бидний цалинг нэмнэ тэр болтол нь ажил хаялтаа үргэлжлүүлнэ.

-Тэгэхээр гурван талт хэлэлцээр батлагдтал ажил хаялт үргэлжилнэ гэсэн үг үү?

-Тийм ээ, гурван талт хэлэлцээрээр жолооч цагт таван мянга, кондуктор дөрвөн мянган төгрөгийн цалин авахаар заасан. Тэрийг л мөрдүүлэхийг шаардаж байна.

-Ингэхэд энд хэдэн жолооч, кондуктор байна вэ?

-Манайх 100 автобустай. Есөн чиглэлд үйлчилдэг. 400 гаруй ажилчинтай.

НИЙТИЙН ТЭЭВРИЙНХЭНД ИРГЭДИЙН ЭРХ АШИГ ЯМАР Ч ХАМААГҮЙ БОЛОЛТОЙ

Тэд ийнхүү ярьж байна. Бид тус компанийн удирдлагуудтай уул зах гэсэн боловч хэвлэл мэдээл лийнхэнд ямар ч тайлбар, ярилцлага өгөхгүй гэсэн юм. Тий-мээс манай сурвалжлах баг “Автобус-3” компанийн ажилчидтай уулзаж, ярилцсаны дараа иргэдийн саналыг ч бас сонссон юм. Хотын төвийн автобусны буудалд унаа хүлээн зогсох иргэд ихэд бухимдалтай байгаа нь илт. Тэд ийнхүү ярьж байна.

Баянзүрх дүүргийн V хорооны иргэн Г.Баттулга:

-Нийтийн тээврийнхэн байс-хийгээд л ажил хаялт зарладаг боллоо. Шалтгаан нь, өнөөх л цалингийн асуудал. Үгүй ээ, миний мэдэхийн хоёр, гурван ч удаа цалингаа нэмэхийг шаардаж, ажил хаялт зохион байгуулж, талбай дээр хүртэл жагслаа шүү дээ. Хэд хоног ажил хаяад л цалинг нь 10, 20 хувиар нэмдэг. Тэдэнд иргэдийн эрх ашиг бол огтхон ч хамаагүй юм шиг байгаа юм. Өөрсдөө л болж байвал болох нь тэр. Үнэхээр нийтийн тээврийнхнийг ойлгохгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн X хорооны иргэн Л.Энхчимэг:

-Өглөө автобус хүлээгээд ирээгүй. Сонсох нь ээ, нийтийн тээврийнхэн ажил хаялт зарласан гэсэн. Тэд ажил хаялт зарласнаар хэчнээн иргэн хохирч байгааг мэдэх үү. Өнөөдөр/өчигдөр/ олон хүн ажлаасаа хоцорсон байх. Нийтийн тээврийнхнийг ажил хаясан сургаар микро автобусныхан үнээ нэмчих юм. Ингэж болохгүй шүү дээ.

Хан-Уул дүүргийн III хорооны иргэн Х.Баатарсайхан:

-Цалин нэм, цалин нэм л гэх юм. Цалинг нь нэмэхийн хэрээр үйлчилгээ нь сайжрахгүй, бахь байдгаараа л байдаг. Жолооч нар нь хурд хэтрүүлнэ. Кондукторууд нь хэлэх, хэлэхгүй муу үгээр дайрч давшилна. Харилцааныхаа соёлд анхаарахгүй байж цалин нэм л гэх юм. Эхлээд хүн бүртэй сайхан харьцдаг болчихоод цалингаа нэмэхийг шаардах ёстой биз дээ гэв.

Ийнхүү өчигдрөөс эхлэн нийтийн тээврийнхэн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө дахин ажил хаяад байна. Харин “Автобус-1”, “Автобус-2”, “Автобус-3” компанийн удирдлага болон хууь хяналтын бай гуул лагаас нийслэлийн 1.2 сая зорчигчийн эрх ашгийг хязгаарлахгүйн тулд зарим автобус үйлчилгээнд гаргаж, зөвшилцөхийг хүссэн ч талууд ямар нэгэн зөшилцөлд хүрч чадаагүй байна.

Ямартай ч нийтийн тээврийнхний ээлжит ажил хаялтаас болж иргэд хэдэн өдөр хохирч мэдэхээр байгаа юм. Нийтийн тээврийн салбарынхан жилдээ хэд, хэдэн удаа ажил хаялт зарлаж иргэдийг хохироодог байдал сүүлийн үед байнга гарах болсон. Тэд үргэлж л цалингаа нэмэхийг шаарддаг гэхэд болно. Энэ удаад ч мөн ялгаагүй ца лингаа нэмж, 880 мянган төгрөг болгохыг шаардаж байна. Тодруулбал жолооч, кон дук торууд ажил олгогчдоос“Авто тээврийн сал барын хам тын та рифын хэлэлцээр”-ийг биелүүлэхийг шаардаж байгаа аж. Энэхүү хэлэлцээрт одоогийн авч байгаа 350 мянган төгрөгийн үндсэн цалинг 880 мянган төгрөг болгохоор тусгасан бөгөөд хэлэлцээрийг өнгөрсөн 2013 онд баталсан ч өдийг хүртэл биелүүлэхгүй байгаа тул ийнхүү ажил хаяалт зарлаж байгаа аж.

Б.Төрбат


URL:

Нэр: Зочин Огноо: 26 May 2015

АЖЛАА САЙН ХИЙЧИХЭЭД ЦАЛИН НЭХЭЭЧ.ХИЙЖ ЧАДАХГҮЙ ОРОЙТОЖ ГАРААД ЭРТ БУУЧИХДАГ ТИЙМ НИЙЫИЙН ТЭЭВЭРТЭЙ УЛС БАЙНАУУ/

Сэтгэгдэл бичих