Тэйлор Свифт хууртагдсан уу
Кантри дуучин Тэйлор Свифт хөгжимчин Калвен Харрис нар өнгөрсөн долоо хоногт Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан “Billboard Music Awards”-ийн үеэр албан ёсоор үерхэж буйгаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн билээ. Дуучин бүсгүй “Би жаргалтай байна. Бидний жаргал удаан үргэлжлэх байх. Итгэж байна” хэмээн наадмын дараа жиргэсэн юм. Тэгвэл “TMZ” сайт Тэйлорын сэтгэлийг гонсойлгох мэдээллийг сайтдаа нийтэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Учир нь Харрис, Эмил Нава гэх бүсгүйтэй хөтлөлцөн Нью Йорк дахь гэрээсээ гарч явахдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Харрис хэвлэлийнхнийг харсаныхаа дараа Навагийн гараас тавьж, буцаад гэртээ орсон байна.
Хөгжимчний хэвлэлийн төлөөлөгч, Харристэй хамт яваа бүсгүйг уран бүтээлийн хамтрагч хэмээн мэдэгдсэн ч Тэйлорын фэнүүд олон нийтийн сүлжээгээр дургүйцлээ илэрхийлж “Араар тавигч” хэмээн буруутгаж, дуучныг яг одоо найз залуугаасаа салахыг уриалсан аж. Гэхдээ Тэйлор дээрх мэдээлэлтэй холбоотой мэдээлэл хийгээгүй бөгөөд одоогоор Япон улсад тоглолтоо хийж байгаа юм.
URL: