Л.Гүндалайн намыг бүртгэхээс татгалзав
“Ард Түмнээ Хайрлая Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Л.Гүндалайн гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх энэ сарын 22-ны өдөр хянан хэлэлцлээ.
Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.
Б.Туул
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
УДШ-хэнд баяр хүргье, ийм соли отой галзуу хүн нам байгуулах гэж хаашаа харсан юм байх вэ дээ, ёстой та нарын цагийн гарз, та нар зөв шийджээ