65 настай герман эмэгтэй дөрвөн хүүхэд төрүүллээ

B-6-1(17)Германы иргэн, Берлин хотод суудаг Аннегрет Рауник өнгөрсөн долоо хоногт дөрвөн ихэр хүүхэд төрүүллээ. Тэрбээр өдгөө 65 настай бөгөөд аль хэдийн 13 хүүхэд, 7 ач зээтэй юм. Орос хэлний багш мэргэжилтэй Рауник бие давхар байх хугацаандаа Герман гэлтгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсан юм. Түүнийг эсэн мэнд амаржсан тухай мэдээлэл цацагдсаны дараа түүнд баяр хүргэсэн захидал, мэндчилгээ Берлины эмнэлэгт тасраагүй байна. Германы РТЛ телевизийн мэдээлснээр Рауник биеийн байдал, ихэр ургийн бойжилтоос үүдэж хүүхдүүдээ хэвлийдээ 26 долоо хоног тээсэн бөгөөд ийнхүү эмч нарын зөвлөснөөр өнгөрсөн долоо хоногт төрлөө. Рауник өнгөрсөн хугацаанд тогтмол эмч нарын хяналтад байж, олон нийтэд хандан санаа тавьж буйд талархсанаа илэрхийлж байв. Англи, орос хэлний багш мэргэжилтэй тэрбээр олон хүүхэд төрүүлэх мөрөөдлөө өдгөө 65 насандаа ч биелүүлж явна. Эмч нар “Рауникын тээж буй дөрвөн ихэр ураг амьд гарах магадлал 50:50 хувь байсан. Тэр сэтгэл санааны бэлтгэлтэй байснаас гадна гайхалтай тэвчээр зааж эрүүл мэнддээ онцгой анхаарсан. Үүний хүчинд хүүхдүүд эрүүл аюулгүй төрлөө” гэж РТЛ телевизэд ярьжээ. Берлиний Каесареан эмнэлэгт Рауникын хүүхдүүд 655-960 грамм жинтэй эрүүл мэндэлжээ. Т.Бат

Мэдээний эх сурвалж: http://time.mn/63605


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих