Өлгий хотод үхрүүдийг баривчлан саатуулна
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас хотын гудамж талбайгаар бэлчдэг үхрүүдийг журамлах шийдвэр гаргажээ. Уг журмаар өлгий хотын гудамж талбайгаар “сэлгүүцэж”, тарьсан мод ургамалыг сүйтгэсэн үхрүүдийг баривчлан саатуулж, хоногийн 5000 төгрөгөөр торгох гэнэ.
Өлгийг ногоон хот болгох хөдөлгөөн өрнүүлж буй гэнэ. Энэ хүрээндээ өнгөрсөн жил 60 000 мод суулгасан аж. Харин энэ жил 40 000 модыг нэмж суулган, төв талбайдаа цэцэг тариулахаар Хятадаас мэргэжилтэн хүртэл урьж авчирсан аж. Харин энэ ажилд нь зүй бусаар хандаж буй үхрүүдээ баривчлан саатуулж, шийтгэхээр болсон нь энэ. /shuud.mn/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
yun balai zurag tavidiin