Шарын голын РС тоглоомын газар дэлбэрэлт болжээ
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7-р байрны 2-р орцны 1 давхарт дэлбэрэлт боллоо гэсэн дуудлагыг өчигдөр орой 19:25 цагт тус аймгийн ОБГ-т ирүүлжээ.
Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр очиход “PC” тоглоомын газрын байранд ахуйн хэрэглээний жижиг газ дэлбэрч барилгын цонх хагарсан байжээ.
Энэ үеэр хүн өртөөгүй бөгөөд дэлбэрэлт болох үед эзэнгүй байсан байна. Хэргийн газарт цагдаагийн газраас үзлэг хийжээ.
URL: