Орангутан сельфиджээ

B-5Их Британийн Блэкпүл хотын амьтны хүрээлэнгийн орангутан одоо цагт ид “мода”-нд ороод буй сельфи хийжээ. Тэрбээр торонд нь байрлуулсан камерыг оролдож, зааварлагчийн дохиогоор ердөө нэг минутын дараа сельфи дарж сурсан байна. Тэрхүү орангутан амьтны хүрээлэнгийн хамгийн ухаантай нь хэмээн магтагддаг бөгөөд ийнхүү хүнтэй төстэй сонирхолтой үйлдэл хийсэн аж. Чери хэмээх нэртэй эм орангутан видео камерыг яг л гадил жимс гэж бодсон боловч яаш ашигладаг болохыг нь ердөө хэдхэн минутад сурсан нь бахархмаар үйлдэл хэмээн амьтны хүрээлэнгийн удирдлагууд ярьжээ. “Орангутан болон шампанзье нар кино зураг авалт, олон нийтийн арга хэмжээнд маш ухаалаг ханддаг. Тэд дүрс бичлэгийн камерыг нүүр рүүгээ харуулан зураг дарах үйлдлийг хэдхэн удаагийн оролдлогоор сурдагийн жишээ бол Чери сармагчин. Эм орангутан бусдыгаа бодвол оюун ухаан сайтай” гэж Блэкпүл амьтны хүрээлэнгийн ажилтан Сэм Смит Метро сонинд ярилцлага өгсөн байна. Т.Бат http://metro.co.uk/2015/05/24/this-orangutan-has-mastered-the-selfie-5213308/

Мэдээний эх сурвалж: http://time.mn/63601


URL:

Нэр: Arnulfo Огноо: 22 March 2020

рексатал 500 цена в аптеках
рексатал 500 инструкция
рексатал 500 инструкция по применению
рексатал отзывы
рексатал реальные отзывы

Сэтгэгдэл бичих