“Гэгээн муза 12”-г “Галдан Бошигт хаан”- өнгөлөв

7df60ad2ae76be24fe42173edb2f4782_L_500x500
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд  “Гэгээн Муза 12” наадам өнгөрсөн амралтын өдөр шилдгүүдээ тодруулав.

Энэ удаагийн наадмын шилдгийн шилдэг “Гранпри” шагналын эзнээр “Хөгжимт жүжгийн төрөл”-д “Шилдэг дуулалт жүжгийн зохиолч”, “Шүүгчдийн нэрэмжит шагнал”, “Шилдэг дуулалт жүжгийн хөгжмийн зохиолч” номинацийн ялагч болж алтан цом, өргөмжлөл, таван сая төгрөг гардав.

Энэ жилийн хувьд “Гэгээн муза” наадам 2014 оны 11 сард хуралдсан Юнескогийн дэргэдэх Олон улсын театрын институтын 34-р хурлаар үйл ажиллагааны хувьд олон улсын наадам хэмээн баталгаажуулж, олон улсын наадмын драмын хороонд бүртгэгдсэнээрээ онцлог байлаа.

Тус наадамд нийслэл болон хөдөө орон нутаг, ОХУ-ын Буриад улс, Косова, Эстони,  БНХАУ-ын ӨМӨЗО, БНСУ-ын нийт 70 гаруй уран бүтээлч 47 бүтээлээр өрсөлдлөө. Хүүхдийн жүжиг, ганц хүний, драмын жүжиг, дуулалт жүжиг гэсэн ангиллаар шүүн тодруулсан юм.

Ингээд наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

Хөгжимт жүжгийн төрөлд:

Шилдэг зохиолчоор МЗЭ-ийн шагналт зохиолч Н.Сүхдорж Ховд аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл “Галдан Бошигт хаан” жүжгээр

Шилдэг найруулагч Саян Жамбалов ОХУ-ны Буриад улсын Хоц.Намсраевын нэрэмжит Драмын театрын бүтээл “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр

Шилдэг хөгжмийн зохиолч Төрийн соёрхолт Б.Мөнхболд Ховд аймгийн ХДТ-ын бүтээл “Галдан Бошигт хаан” жүжгээр

Шилдэг тайзны зураач ӨМӨЗО-ны “Хаан титэм соёл” компанийн бүтээл “Хар торгон хамжаар” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр Ёндонов Буяартов ОХ-ны Буриад улсын Хоц.Намсраевын нэрэмжит Драмын театрын бүтээл “Өнгөрсөн цагийн салхи” жүжгээр

Шилдэг эмэгтэй гол дүр СТА Ц.Баясгалан УДЭТ-ын бүтээл “Чөлөөт хос” жүжгээр тус тус шалгарав.

Хүүхдийн жүжгийн төрөлд:

Шилдэг тайзны зураач Орхон аймгийн ХДТ-ын бүтээл “Сарыг нуусан саваагүй бэлтрэг”

Шилдэг найруулагч Улсын Хүүхэлдэйн театрын бүтээл “Арван хоёр сар” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр М.Мөнхбаатар Шилдэг өнгө продакшны бүтээл “Алладины шидэт дэнлүү” жүжгийн Алладины дүрээр

Шилдэг эрэгтэй туслах дүр Жан Сэ Хён Солонгос улсын “Мөрөөдлийн байшин” театрын бүтээл “Дараа” жүжгээр

Шилдэг эмэгтэй гол дүр Т.Мөнхсайхан Орхон аймгийн ХДТ-ын бүтээл “Сарыг нуусан саваагүй” бэлтрэг

Шилдэг эмэгтэй туслах дүр Э.Ганчимэг Улсын Хүүхэлдэйэ театрын бүтээл “Арван хоёр сар” жүжгээр

Хүүхэд оролцоотой бүтээлээр Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын “Сүүлчийн хичээл” жүжиг тус тус шалгарав.

Нэг хүний жүжгийн төрөлд:

Шилдэг найруулагч Косова улсын найруулагч Нура Элмазе Амок жүжгээр

Шилдэг тайзны зураач Боролдой Black box театрын бүтээл “Хүний дуу хоолой”, “Ялаа” жүжгээр

Шилдэг эрэгтэй жүжигчин ОХУ-ын жүжигчин Николай Горохов “Гараа надад өгөөч” жүжгээр

Шилдэг эмэгтэй жүжигчин н.Оюунзул Black box театрын бүтээл “Хүний дуу хоолой” жүжгээр

БСШУЯ-ны нэрэмжит “Шилдэг залуу уран бүтээлч” шагналыг  УДЭТ-ын жүжигчин Э.Тодгэрэл

Шүүгчдийн нэрэмжит шагнал зураач Ц.Энхтуяа Ховд аймгийн ХДТ-ын бүтээл “Галдан Бошигт хаан” жүжгээр

Ховд аймгийн ХДТ-ын бүтээл “Галдан Бошигт хаан” жүжиг “Гран при” шагнал тус тус хүртэв.

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих