Ким Чен Ын экс амрагаа цаазалсан тухай

8209

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ын, дуучин бүжигчин Хён Сон Воль нар 10 жилийн өмнө дотно харьцаатай байжээ. Гэвч Ким Чен Ир тэдний хуримлахыг зөвшөөрөөгүй тул Ким Чен Ын амраг бүсгүйнхээ найз Ли Соль Чжутай гэрлэж, Хён Сон Воль цэргийн хүнтэй суужээ.

Харин Ким Чен Ын экс амрагаа порно бүжиглэсэн шалтгаанаар бусад 10 уран бүтээлчийн хамт хороосон гэнэ. Өмнөд Солонгосын “Чосон Ильбо” сонинд мэдээлснээр цаазын ялыг нээлттэй, найрал хөгжимчид болон “Вангсэджанг” хамтлагийн бүжигчид, хөгжимчдийн нүдэн дээр гүйцэтгэсэн байна. Цаазлуулагсдын ар гэрийнхнийг хорих лагерьт илгээжээ. “Порно” бүжгийг нь бичлэгээс үзнэ үү.


URL:

Сэтгэгдэл бичих