Бид бусдын хөгжилд атаархсаар хорин жил болжээ
Эртээ урдын цагт Оюу толгой гэдэг таван толгойтой мангас байжээ Улс орон даяараа нэг л юм ярина. Тэр нь Оюутолгой, Тавантолгой. Улс орны хөгжил ярих болонгуут нөгөө л хоёр толгой. Эдийн засаг хүндэрлээ гээд хэлэнгүүт бас л нөгөө хоёр толгой. Иргэдийн амьдрал ядуурлаа, ам.долларын ханш өслөө бас л хоёр толгой. Хоёр толгойг мэдэхгүй, ярьдаггүй хүн ч гэж алга.
Өглөө эртлэн ажилдаа яарч такси барив. Нэлээд яриа бололтой залуу эр хаана ажилладгийг минь асууж, ойр зуурын яриа дэлгэж явснаа сүүлдээ Таван толгой, Оюутолгойн тухай ярьж эхэллээ. Амралтын өдөр тааруу лан нэг найз минь гэртээ урив. Уг нь эхлээд нутаг ус, бага балчир нас, хүүхэд насны хөгжилтэй яриа хөвөрч байснаа нэг л мэдэхэд хадуураад бас л Тавантолгой, Оюутолгойн орд газрын талаар яриа хөврөв. Эхнэр нь эдийн засагч, бас улс төр судлаач мэргэжилтэй, өөрөө санхүү талын хүн л дээ. Баахан эдийн засгийн үр ашиг, улс орны ирээдүйд яавал ашигтай байх тухай тоо баримт дэлгэв. Тоонд нь толгой ч эргэж байх шиг. Сэтгүүлчид улс төрчдийн байр суурийг дамжуулаад Таван толгойг ашиглавал улс оронд хэрэгтэй байх талаас нь мэдээлэхгүй байна гэж ирээд шүүмжлэв. Хаа холоос ойрд сураг тасарсан хамаатны эгч минь ярив. Хүү минь, Оюутолгой, Таван-толгойн уурхайнууд удахгүй ажил лаж эхлэх сурагтай. Манай нэг хүүг тэнд хар, бор ч хамаагүй ажилд оруулах арга байна уу. Таньдаг мэддэг хүн байвал хэлж өгөөч хэмээн гуйв. Орой нь гэртээ ирээд зурагтын суваг солих бүрд гурван сувгийн нэг дээр нь нөгөө л хоёр толгойн тухай нэвт рүүлэг, улс төрчдийн мэт гэлцээн. Ашиглана, ашиг-лахгүй гээд л. Энэ бүхэн сүүлийн таван жил монгол хүн бүрийн ярих дуртай ярианы сэдэв болчихож. Дүүгийн минь хүү долоон настай. Энэ жил хоёрдугаар анги. Таван настай дүүдээ үлгэр ярьж өгөхдөө“Эртээ урдын цагт Оюу толгой гэдэг таван толгойтой ман-гас байжээ” хэмээн ярьж өгөөд аав, ээж нь инээдэм болж. Гэхдээ л гашуун инээд гэж байдаг бол хоёр толгой монголчуудын хувьд “эмгэнэлтэй баялаг” болж хувираад байгаа нь л өөрөө эмгэнэл юм даа.
Таван толгойн мөрөөдөл
Тавантолгойн чулуу нvvрсний ордыг анх 1954-1960 онд Монгол-Оросын геологийн хамтарсан баг нээж, нөөцийг нь тогтоож байж. Энэхүү ордыг хамтран ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах саналыг тухайн үеийн Эдийн засгийн хамтын нөхөрлөлийн орнуудад тавьж байсан ч Унгар улс л нааштай хариу өгч байсан гэдэг. Гэвч борлуулах өртөг хэт өндөр, зах зээлд гар гахад алдагдалтай гэж ү зсэний улмаас орхисон байна. Ийнхүү дэлхий нийтийн анхааралд оруулах оролдлого амжилтгүй болсон тул нэг хэсэг мартагдаж, орон нутгийн хэмжээнд л ашиглаж ирсэн байдаг.
Энэхүү орд нь Өмнөговь аймгийн Цогт-цэций сумын нутагт, сумын төвөөс баруун урагш 18, Улаанбаатар хо тоос 560 километрт буюу Улаан-нуурын хөндийд байрладаг. Тус ордын коксждог нvvрс нь нөөцийн хэмжээгээр дэлхийд эхний 10-т багтдаг бөгөөд нийт 80 мянган га газрыг хамардаг. 1.5 миллиард тонн коксжих, батлагдсан 4.9 миллиард тонн олборлох боломжит нөөц бүхий стратегийн ач холбогдол бүхий орд. Нийт нөөц 6,4 тэрбум тонн, үүний 4,6 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс гэж байгаа. Нэг хэсэг энэхүү ордыг ашиглах эрх улстөрчдийн халаасанд байсан ч намын болон бусад бялуу хүртэж чадахгүй байгаа нөхдийн шахалтаар төрд ихэнх хувь нь эргэн ирсэн.
Гэвч бялууны хамгийн амттай хэсэг нь Ухаа худаг “Энержи ресурс” компаний мэдэлд үлд сэн. Харин бусад хэсэг дээр нь өнөөдрийг хүртэл “улстөрчдийн зо доон” болсоор байна. Эрх мэдэлтнүүдийн хувьд энэхүү ордыг ашиглах эсэх нь чухал бус. Хамгийн гол нь хувь тэнцүү хүртэх эсэх дээр л маргаан дэгдэж байх магадлалтай. Зөвхөн хувь улстөрчийн төдийгүй ирэх жилийн намуудын сонгуулийн төсвийг босгох боломж той ганцхан хувил бар, боломж Таван-толгой л болж үлдээд байна.
Хэрэв Тавантолгойн асууд лыг энэ удаа эцэслэн шийд чихвэл намуудын хувьд ард түмэнд амлах амлалтаас өгсүүлээд сон гуульд зарцуулах мөнгө босгохын тулд бусдыг “хошгоруулах” овоохойгүй үлдэх магадлалтай. Тэгэхээр Тавантолгой гэдэг ард түмний эрх ашгийн тулд бус ирэх жилийн сонгуульд намууд ялах, мөнгө босгох боломж болж үлдэх хувилбар ч гэж харж болно. Ард түмэнд энэ ордыг ашиглаж, диваажинг цогцлоох тухай үлгэр ярьж өгөхөд ашиглаад эхэлсэн Тавантолгой хэрэг болохгүй нь тодорхой. Тэгэхээр энд ард түмэн, эх орон, эдийн засгийн уналт зэрэг нь “дараагийн ээлжид хоолонд орох” гэж байгаа хүмүүст тэгтлээ сонирхолтой асуудал биш.
Түүнээс гадна эдийн засаг уруудах тусам эрх мэдэлтнүүдийн халаас руу орох мөнгөний урсгал ихэсдгийг нь өдгөө хямралд өртөөд буй улс орнуудын жишээн дээрээс харж болно. Таван толгой бол том мө рөөдөл болж харагдсаар удаж байна. Тус ордын ашигтай, ашиггүйн тухай өдөр бүхэн нийгмийн давх-рага болгон ярьж, улстөр-жиж байна. Таван толгойг л ашиг лаад эхэлбэл гэ сэн горьд лого, хүлээлт ний-гэмд үүсч, авралын гарц хэмээн харж байна. Харин улстөрчдийн хувьд энэ бол ирэх жилийн сонгууль хүртэл улстөржүүлсээр байх сэдэв бүү болоосой.
Өөрөөр хэлбэл Монголын эмгэнэл болсон Тавантолгойгоор ард түмэнд хамгийн сайн өгөөш бэлдэж чадсан нам л сонгуульд ялдаг урд өмнийн туршлага бүү давтагдаасай. Гадаад захирал нь300 сая, ажлыг нь хийдэг монголчууд 600 мянган төгрөгийн цалин-тай Таван толгойд монгол ажилчин300 саяын цалинтай ажиллах өдөр ирнэ гэсэн горьдлого өсөх балчраасаа эхлээд өтөл буурайд хүртэл байна. УИХ-аас Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай да-хин хэлэлцээ хийх үүрэг өгч. Гэхдээ энэхүү хэлэлцээ нь цааш хэдий хугацаанд үргэлжлэх хэрхэн шийдэх нь тодорхойгүй. Хойтон өдийд ч нэг шийд гарч мэдэх л байх. Эсвэл түүний дараа жил.
Олгойдож өгдөггүй Оюутолгой
Оюутолгойн гэрээг хийлээ, монголчуудын азын тэн гэр гийлээ хэмээн бараг л үндэсний баярын хэмжээнд тэмдэглэх шахсан тэр өдрөөс хойш зургаан жил өнгөрлөө. Тэртээх 1950-аад оны үед Монгол-Оросын геологийн хамтарсан баг Өмнөговь аймагт судалгаа хийхдээ анхны илэрцийг нь олж байсан ч судалгаа хийлгүй өнгөрсөн гэдэг. Хожим тэр үеийн мэдээлэл дээр үндэслэн 1987 онд геологийн зураглалын судалгаа хийжээ. Гэвч тухайн үед үйлдвэрлэлийн хэм жээнд ашиглах нөөц тог тоогдоогүй аж. Хожим 1997 онд хайгуулын тусгай зөвшөөрлийг нь “Би-Эйч-Пи Минералс” компанид ол гов. Хоёр жилийн да раа тус компанийн зү гээс бу сад компанитай хамт ран ашиглах санал гаргасан байдаг.
Геологи хайгуулын судал-гааны үр дүн нь нааштай гарахгүй байсан тус ордыг 2000 онд“Айвенхоу Майнз” компани100 хувь эзэмших болж, дараа жил нь дэлхийд томд тооцогдох зэсалтны орд нээснээ зарлав. Ийнхүү тус ордод на-рийв чилсан судалгаа хийж, 2006 онд“Ай венхоу Майнз” болон уул уурхайн чиглэлээр дэлхийд томд тооцогдох“Рио Тинто” компаниуд Оюутолгойн ордын бүтээн байгуулалт, олбор-лолтод стратегийн болон техникийн түншлэлийн гэрээ байгуулснаа зарлаж байлаа. 2009 онд Монгол Улсын Зас-гийн газар “Айвенхоу Майнз”, “Оюутолгой” ХХК болон “Рио Тинто” компанийн хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, тус ордын 34 хувийг Монгол Улс эзэмших болов. 2010 онд “Оюутолгой” төслийг “Рио Тинто” компани удирдахаар болж Монгол Улс 34 хувийн хувьцаа эзэмшигч боллоо. 2012 онд Монголын хамгийн том, дэвшилтэт тех ник, технологи бүхий баяжуулах үйлдвэр нээгдэв. 2013 онд тус үйлдвэр анхны баяжмалаа үйлдвэрлэж, экспортод гаргалаа.
Гэвч тус компанийн зүгээс анхны хөрөнгө оруулалтад тусгасан санхүүжилтээ хэтрүүлсэн, Монгол Улсын Засгийн газарт санхүүжилтээ хэтрүүлсэн шалтгааныг ил болгоогүйн улмаас далд уурхайн буюу хоёрдугаар шатны бүтээн байгуулалтын үйл ажиллагаа2013 оноос зогссон байдаг. Далд уурхайд тус ордын нийт үнэ цэнийн 80 хувь нь агуулагдаж байдаг гэсэн тооцоо бий. Энэ оны гуравдугаар сард “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш тус ордоос нэг сая тонн зэсийн баяжмал экспортод гаргасныг тэмдэг-лэж, Монголд хүрэлцэн ирэв. Ийнхүү нэг сая тонн зэсийн баяжмал экспортод гаргасан баярыг Сэм Уолш тэм дэглээд явсны дараа га цаанд ороод байсан хэлэл цээ сэргэв. Удалгүй өрмөө бүү хэл хусмаа ч өгч чадахгүй байсан Оюу толгойн далд уурхайн бү тээн байгуулалтыг үргэлж лүүлэхээр шийд вэрлэж, Монгол Улсын Засгийн газар “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компаниуд харилцан тохиролцов.
Ийнхүү Оюутолгойн орд газрын баялаг олгойдож өгөхгүй хорь гаруй жил дуншлаа. Харин одоо л олгойдох болов уу гэсэн горьдлого бий болов. Иргэд бидний хүртэх “өрөм”, бүр ядаж “хусам” ч болов хаана байна гэж гараа тосч байна. Гэвч өрөм, хусам хүртэхийн тулд их ажил хийж, олон сар жил хүлээх хэрэгтэй. Энэхүү хүлээх хугацаанд хэн нэг нь “Би өлсч байна” хэмээн битгий орилоосой гэж залбирах л үлдэж байна. Иргэд бус эх орон, ард түмний нэр барьсан улстөрчид эхэлж орилдог, дараа нь тэд орилсноороо улстөр хийдэг. Ард түмэн хоёр толгойг ярих бус ха-рин хоёр толгойгоос үр ашиг хүртэж, иргэдийн амь жир гаа, улс орны эдийн засаг сайж раасай хэмээн хүлээж байна. Хоёр толгой монголчуудад өгсөн бурхны хишиг байж болох ч бусдын өгсөн буянг даахгүй бузартуулбал барцад болдог ёсон бий. Хоёр толгойн өнөөдрийг хүрсэн тойм гэвэл ийм л байна. Нэг нь нээгдээд бүтэн жарныг үдсэн нөгөөх нь үүцээ дэлгээд хорь гаруй жил болсон ч ард түмний хийгээд улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр үзүүлэх хэмжээнд ашигласангүй, ажил луулсангүй, бас бүтээн бай гуулалт нь өөдөлсөнгүй. Гэтэл газрын баялаггүй хирнээ зөв засаглал, удирдлагатай, хүнээ дээдэлдэг улс орнууд хөгжсөөр, баяжсаар байхад бид тэдэнд атаархсаар хорин жилийг үдсэн байх юм.
Д.Лхагва-Очир
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Юун бусдын хөгжилд атаархсаар хорин жил вэ!!! Ямар ч хариуцлаггүй ИДЭЖ УУСАН, ЗАРЖ ҮРСЭН, АВИЛГАЛДСАН 20-Н ЖИЛ Ш ДЭЭ!!!