ХАРХОРУМ БОСВОЛ МОНГОЛ БОСНО

elbegee0403Хархорум хотыг сэргээн хөгжvvлэх ёслолын цуглаанд Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн vг /Хархорин сум. 2004.06.18./ Эргэн санахад ам ажил хоёр н хэрхэн зөрсөн байна вэ гэдэг нь өнөө тодорхой болсон эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ хэлж ярьж байснаа мартаагүй байгаа даа хэмээн сануулья.

Эрхэм хvндэт Монгол ах дvv нараа, Хархорумчуудаа!
Та бид өдрийн сайныг өнжин хvлээж, сарын сайныг саатан хvлээж өнөөдөр нэгэн их vйл хэргийг эхлvvлэхээр энд хуран цуглаад байна. Бидний эхлэн зарлаж байгаа их ажил маань энэ жилдээ, эсвэл ирэх арван, магадгvй биднээс цаашид vе vеийнхнийг өртөөлөн vргэлжилж болох юм. Тvvх алдар нь зуун зууныг дамжин цууриатсан их хотын балраагvй туурин дээрээс “Хархорумоо сэргээе” гэж зарлан тунхаглах их хувь заяа та бидэнд өнөөдөр тохиожээ.
Эрхэм анд нараа! Хархорум гэдэг нэр Монгол хvн бvрийн зvрхний чанадад онцгой байр суурь эзэлсээр ирсэн. Энэ нэр Монголчуудын их тvvхийн эхэнд эв нэгдлийн билэгдэл, мандан бадрахын дуудлага болон ирсний адил энэ удаа ч тvvх эргэж Хархорум маань сэргэн мандлын билэг тэмдэг болон шинэ Монголын их хөгжлийн шинэ эхлэл болох тvvхэн боломж бvрдээд байна.

Энд хуран цугласан та бvхэн хуурай газрын хэвлийд алдарсан дэлхийн хамгийн том гvрний нийслэл байсан тэр хөрс шороон дээр зогсож байна. Хvн төрөлхтөн тvvхэндээ тийм том гvрнийг Монголчуудаас урьтаж 800 жилийн өмнө ч байгуулж байсангvй, өнгөрсөн зуунуудад ч хичнээн хичээгээд байгуулж чадаагvй.

Эндээс матигар сэлэмтэй, атигар морьтой бидний өвөг дээдэс дэлхийд сvр хvчээ vзvvлж, суу алдараа тvгээж байсан. Энэ их аугаа тvvх, хувь заяaгаараа бахархдаггvй Moнгол хvн гэж байдаг билvv! Одоо Монголчууд найман зууны тоосонд дарагдсан Хархорумдаа дахин цуглаж тvvнийг найман зууны хойно сэргээх гэж ярьж байна. Ийм vзэгдэл хvн төрөлхтний тvvхэнд олон тохиосон гэж vv, хойшид ч олон тохиох юм гэж vv!

Хархорумаар төвөлсөн Орхоны хөндий болох энэ нутаг Монгол vндэстний хөгжил цэцэглэлтийн төв, сvр хvчний илэрхийлэл болж ирсэн тvvхтэй. Манай эриний өмнөх vеэс тvvхийн хуудаснаа тод бичигдсэн Хvннv, Сянби улсын хаадын өргөө, Нирун улсын нийслэл Мөөмт хот энэ хөндийд байсан гэдэг. Тvрэгvvд өргөө нийслэлээ, Уйгурууд хот сууринаа, Киргис, Кидан, Хэрэйд олон аймаг, ханлигууд мөн л энэ хөндийд хот суурин барьж, төвлөрч ирсэн нь тvvхнээ vлджээ.

Хархорумд нийслэллэн суусан Хэрэйдийн ван Тоорил 1203 онд Чингис хаанд ялагдаж тvvний эзэмшил Монголын ханлигт нэгдсэн тухай судар бичигт өгvvлсэн нь бий. Хамаг Монголоо Их Монгол болгож Монголын эзэнт гvрнийг байгуулсан Чингис хаан 1220 онд Хархорум хотыг эзэнт гvрнийхээ нийслэл болгохоор зарлиг буулгасан гэдэг. Энэ цагаас эхлэн Хархорумд Өгөөдэй хааны Тvмэн амгалант ордон босож, тvvний содон гайхамшиг болох эрдэнийн ундаа ундарсан Мөнгөн мод газар газрын хvний гайхлыг төрvvлж, цангааг тайлж байсан.

Монголын тvvх дардан байгаагvйн адил Хархорумын тvvх дардан байгаагvй. Гэвч vе vеийн Монголчууд Хархорумыг орхисон нь нэгээхэн vгvй. Энэ л газраас тэд эрч хvчээ авч сэргэн мандаж, тvvх шашдраа зузаалсаар иржээ. Өдгөө бидэнд мөн л ийм тvvхэн хувь заяа тохиож байна.

Гучин гурван vе дамжин шинэ мянганыг угтаж, гурван vеэ улираан шинэ зууныг тоссон өнөөгийн Монголчууд, та бидний vеийнхэн яах аргагvй азтай хvмvvс. Монгол тvмэн, Монголын эзэнт гvрэн байгуулагдсаны 800 жилийн ойг хоёрхон жилийн дараа тэмдэглэх гэж байна. Найман зуунд нэг л тохиох энэ их хувь тавиланг улирах цагт тохон зvгээр өнгөрөөх эрх бидэнд байхгvй.

Хэлэхэд хvртэл тvvх мэт сонсогдох, бодоход хvртэл сvр хvч ханхлах 2006 оноос хойш 14 жилийн дараа Хархорум хот Монголын эзэнт гvрний нийслэл болсоны 800 жилийн ой бас тохиох юм. Тэр vед өнөөгийн Хархорин сум Хархорум хот болон тэлж , аялал жуулчлалын төв, өндөр технологийн төв, олон улсын агаарын тээврийн төв болон Монгол тvмний хөгжил дэвшилийн нэгэн бахархал болох сайхан ирээдvй харагдаж байна. Энэ их vйлсийг эхэлэхэд бид нэг хоног, нэг сар, нэг жил алдаж болохгvй. Өнөөдрөөс, одоо, энэ цаг мөчөөс бvгдээрээ энэ их vйл хэргийн эхлэл болцгооё. Энэ vгийг, энэ уриалгыг монгол хvн бvр хvлээж байгааг би мэдэрсэн.

Би сvvлийн саруудад олон хот, олон аймаг, олон сумаар явж олон хvнтэй уулзлаа. Нvvх vv Vлдэх vv гэж ч ярилаа. Би хувьдаа Хархорин руу нvvх шийдлээ аль эрт гаргасан юм. Өнөөдөр та бvхний дунд, та бvхний дэмжлэгтэйгээр энэ тухайгаа зарлаж байгаадаа баяртай байна.

Хархорин бол эгэл жирийн сум байх тавилантай газар бишээ. Хархорум бол Монгол улсыг дундад эртний их гvрэн байсныг илтгэж дэлхийн чихнээ дуурсгаж ирсэн Монгол vндэстний бахархалт газар. Хархорин бол Монголын сэргэн мандалын шинэ дуудлага байх хувьтай нутаг. Хархорумаа Монгол улсын хэмжээнд бvх талаар vлгэр жишээч хот болгож шинэ тvвшин, шинэ өндөрлөг, шилдэг бvхний загвар болгон хөгжvvлье. Хархорум бол Монголын их тvvх, Монголчуудын мандаж бадарч явсны ул мөр төдий, сонирхсон хvн vдэлж мордоод өнгөрдөг эртний хотын туурь төдий газар биш Монгол тvмний бахархал, Монголчуудын хийж бvтээж чаддагийн, хөгжил дэвшлийн илэрхийлэл болсон газар байх ёстой. Хархорумаас vлгэр авч Монгол улс маань сэргэн мандах болтугай.

Найман зууны тэртээ Евро-Ази, Ойрхи дорнод, Их далайн чанадыг эзэгнэсэн Их гvрний нийслэл, соёл иргэншилт хvн төрлөхтний бахархал болж байсан Монголын Хархорум эргэж сэргэн их хөгжлийн төв, их хөлийн газар, дэлхийн бас нэг бахархал болох тvмэн боломжийг агуулсаар өдийг хvрчээ. Өвөг дээдсийнхээ vлдээсэн их тvvхийг эргvvлэн нэг харья. Удамт Монгол хvний vр сад болсныхоо хэргийг нэг гаргацгаая.

Хархоринчуудаа, та бvхэн азтай хvмvvс. Та нар дэлхийн зулай, газрын эрчимд ойрхон амьдардаг хvмvvс. Энэ л нутгаас хөгжлийнхөө эрчийг нэмэх гэж, шинэ эрчим хvч авах гэж Монголчууд ирдэг байжээ. Ийм тэнгэрийн хишигт улс vндэстэн дэлхийд тийм ч олон биш ээ. Өнөө цагт жvvдvvд бурхан буусан гэдэг Иерусалим руу, мусульманчууд ариун газар гэж Мекка руу цувдаг шиг Монголчууд, Монгол удам, Монгол цус биенд нь орших хvмvvн бvр Хархорумдаа ирдэг байг. Энэ л нутагт ирсэн бvхний золбоо хийморь сэргэж, буян заяа тэгширч байг.
Монголчууд бид дэлхийн хvн. Энэ дэлхийд Монгол хvний хvй, дэлхийн хvй холбогдох нэг л газар бий. Энэ бол Хархорум. Хархоринчууд та бvхэн энэ газар шороо, гал голомтын эзэн болж байгаагийн хувьд тэр бvгдийг тосч мэндлэх азтай хvмvvс.

Хархорум бол Монгол тvмний их эвлэрлийн, амгалан тайван амьдралын өлгий болж ирсэн нутаг. Их эзэн Чингис Монгол овог, аймгаа нэгтгэн амар амгаланг ус нутагтаа авч ирэхийн төлөө их vйл хэргийг эхэлсэн гэдэг. Хамаг Монгол нэгдэж Их Монгол байгуулагдсанаар, Хархорум хот гvрний нийслэл болсноор энэ их зорилго биеллээ олсныг бид мэднэ. Өнөө цагийн Монголчууд бид улс төрийн хуваагдал, тvvнээс vvдсэн доройтол, хэмхэлдээнээ зогсоож, хаанаасаа хаалгачаа хvртэл хагаралдан зөрчилдөхөө тэвчиж нэгэн их зорилгын төлөө нэгдэх цаг болжээ. Ийм нэгдэл, эвлэрлийн эхлэл нь Хархорум хот байг. Монгол хvн бvрийн амар жимэр, сайхан амьдрах хvсэл мөрөөдлийн төвлөрөл, ихийг хамтдаа бvтээхийн эхлэл энэ хот болог. Хархорумаа босгох, улс vндсээ шинээр сэргээн хөгжvvлэх дээр бид нэгдэж чадна.

Хорхорумд тvмэн хэлийн хvн төвлөрч, шvтэн бишрэхийн эрх чөлөө цэцэглэж, цэцэд мэргэд ном хаялцаж, олон орны худалдаачид, элч төлөөлөгчид энэ л нутгийг чиглэн довтлогож байсныг санацгаая. Газар газрын уран дархчууд энд гайхамшгийг бvтээж, морин өртөө, цаасан мөнгө, гvрэн улсыг холбосон их зам, төр цэргийн удирдлагын ид хавыг Монголчууд эндээс дэлхийд тvгээж байсан юм. Бид дахиад Хархорумаа сайн бvхний цогцлол, сайхан амьдрал, хvн бvрийн хvсэн ирдэг газар болгож чадна.

Монголчууд бид их тvvхтэй, ихийг vзсэн, ихийг бvтээсэн, их бvхнийг дагасан их хувь заяатай, бас эрх чөлөөнд дуртай хvмvvс. Найман зууны тэртээ Америк нээгдээгvй, Австрали тив олдоогvй байсан. Африкт зарим нь модноосоо буугаагvй шахуу байхад Монголчууд мориндоо мордож улс гэрээ тvвшитгэж, дэлхийн гvрэн байгуулж, соёл иргэншлийг бvтээж бас тvгээж явсан юм.

Зовхи нь өөдөө, зориг нь хурц, ухаан сэргэлэн миний ард тvмэн сайхан амьдрах хувьтай хvмvvс. Их тvvх маань эргэн мишээсэн vvлэн чөлөөний нар мэт ховор тохиох энэ боломжийг Монгол ах дvv нар минь, та бид алдах ёсгvй. Хархорумаа тvшсэн хөгжлийн шинэ төв байгуулж баларч холдоогvй тvvхээ сэргээе, уул усаа баярлуулъя, хvн ардынхаа золбоо хийморийг улам дэвжээе.

Монголчууд тал шигээ уужим ухаантай, хөх тэнгэр шигээ vл бvдгэрэх өвөрмөц ёс заншилтай, өвөг дээдсээсээ өвлөсөн vр хойчдоо vлдээх их соёлтой, тvvхтэй ард тvмэн. Бид энэ бvхнийг дагасан их дархлаа, эрх чөлөө, энгvй сайхан Эх оронтой билээ. Эртний Хархорум маань эдгээрийг гэрчилдэггvйсэн билvv! Бид Хархорумыг сэргээх ёстой. Бидний vvрэг ийм юм.

Дахин хэлье. Хархоринчууд та бvхэн, хангай нутгийн өвөр араар нутагласан энэ уул усныхан бvгдээрээ vнэхээр азтай хvмvvс. Энэ бол Алтай Хангай хоёрын ирж уулздаг газар. Энэ бол тал хээр хоёрыг эмжин тогтсон нутаг. Энэ бол нарлаг говь, сэрvvн уулс бие биентэйгээ саравчилж харалцдаг сайхан өлгий. Энэ бол ард олон маань зvvн баруун, халх дөрвөд, буриад сартуул, захчин vзэмчин ялгалгvй баяртай уулздаг сайхан газар. Энэ бол яах аргаггvй монгол гvрний төв байсан. Энэ бол өнөөдөр ч Монгол улсын төв цэг болсон нутаг.

Хархорум хот сэргээгvй, барилгажаагvй байна гэдэг нь манайхаар бол Сvхбаатрын талбай, гадныхаар бол Нью-Иорк хотын Цаг-Өргөн чөлөө их бvтээн байгуулалтад нээлттэй хэвээр байна гэсэн vг. Байршил бvхнийг тодорхойлдог гэх эргэлзээгvй нэгэн хууль энд л биелэлээ олох сайхан цаг ирж байна. Хархоринчуудаа та бvхэн бол Монгол нутгийн гал голомтыг төвлөн сахиж байгаа хvмvvс. Гэрийнхээ голд тулгаа тулсан Монголын гал голомт vеийн vед өөдөө байсан. Монголын төв Хархорумаас эхлэх хөгжлийн гараа өөдрөг байх болно.

Монголчуудыг нvvдэлчин ард тvмэн гэдэг. Өнөөдөр Монгол ах дvv нар маань өвсний сор, усны тунгалгийг харж бус амьдрахын эрхшээлээр агаар нь бохир, ус нь тарчиг, олдох нь бага тvмэн хvний хөлийн газар бараадаж хөдөө нутаг, хөлбөрч өссөн өвс шороогоо орхин хот суурин бараадан нvvж байна. Энэ нvvдлийг тэд багтаж ядсандаа биш, ядарч туйлдсандаа ихэнх нь хийж байна. Монгол хvн Монгол газар шороон дээрээ хаана ч байсан сайхан амьдрах ёстой. Тийм газрын нэг нь Хархорум болог. Хархоринчуудаа та бvхэн рvv Монгол нvvж ирэх, нийслэл нvvж ирэх цаг ирнэ. Монголыг бид Хархорумгvйгэээр төсөөлдөггvй шиг Монголын хөгжил дэвшлийг Хархорумыг сэргээхгvйгээр, энэ төв цэгийг хөгжvvлэхгvйгээр төсөөлөх аргагvй юм.

Хархорумд ирэх зам дардан бишийн адил Хархорумыг сэргээн босгох ажил, энд хөгжлийн шинэ төвийг цогцлоох, их тvvхнээс маань ургаж буй энэ их боломжийг ашиглах зам амаргvй байх нь ойлгомжтой. Бурхан хvнийг сайхан амьдруулахын тулд эхлээд хэцvvг давахыг шаарддаг юм гэнэ лээ. Идээшиж дассан хот, ижилдэн нөхөрлөсөн олноосоо холдон энд ирэхэд надад амар бишийг би ойлгож байна. Гэхдээ Монгол тvмнийхээ хөгжлийн төлөө хэлдэг бас хийдэг байхын төлөө би Хархоринд ирэх шийдэл гаргасан. Энэ бол өнөө цагийн Монгол ах дvv нарын маань ихэнхийх нь амьдрал тарчиг гундуу байгаагийн дэргэд жижиг зvйл юм. Би энд ирэхдээ ганцаар биш Хархоринчууд та бvхэн минь надтай хамт байгаад би баяртай байна.

Эрхэм найз нар аа, нэгэн сайн санаа байвал бусадтай хуваалц, нэгэн сайн vйлс бvтээх гэвэл бусдын төлөө зvтэг гэдэгсэн. Сайхан хот цагийн эрхээр гундсан ч буйр нь vлдэх юм, сайхан өвөг дээдэс маань байгалийн жамаар тэнгэрийн оронд одсон ч vйл хэрэг нь vл балрах юм. Энэ бvхэн Монгол тvмний эртний нийслэл Хархорум, Монгол хvн бvрийн оройн дээд шvтээн эзэн богд Чингис хаан билээ. Монгол хvн бvрт байж болох их хvсэл мөрөөдлийн нэгэн бэлэгдэл Хархорумыг сэргээж, их өвөг дээдсийнхээ тэнгэрлэг сvр сvлдийг цэнгээх цаг ирлээ.

Vе vеийнхэн маань улс гэрийнхээ тvvхийг бичилцэж, ул мөрөө тод томруун vлдээж ирсэн. Одоо та бидний ээлж цагийн эргэлтээр ирлээ. Хийх зvйлээ хийж, vлдээх мөрөө гаргацгаая. Эртний Хархорумаа сэргээж улс гvрнийхээ хөгжлийн шинэ голомтыг бадраах их хувь заяа бидэнд тохиожээ. Бид доройтсон оройтсон Монголыг биш, сэргэсэн хөгжсөн, хөгжлийн их vvд хаалга нь нээлттэй Монголыг хойч vедээ хvлээлгэн өгөх ёстой. Та бидний өмнөх бvх vеийнхэн бидний төлөө зvтгэцгээсэн, одоо өөрсдөө хичээж vзье.

Өнөөгийн Монголчууд та бид азтай хvмvvс. Төв, баруун, зvvн гурван зvгийн орчилд оршсон нутгийнхаа төвөөс их vйлсийг эхлэх хувь тохиол бидэнд л ноогджээ. Өнгөрсөн, өнөө, ирээдvй гурван vеийн алтан хэлхээ болж улс vндэстнийхээ сэргэн мандалтыг vvрч өндийх ховор хувь тавилан бас биднийх.

Зуугаад жилийн дараа Монголын эзэнт гvрний 900 дэх, эсвэл хоёрхон зууны дараа 1000 дахь жилийн их ойг vр хойч маань сэтгэлийн цэнгэл дvvрэн, эх Монголоо гэсэн бахархал дvvрэн тэмдэглэх vест та биднийг ямар алба хашиж, аль нам эвсэлд зvтгэж явснаар нь биш юу хийснээр, юу бvтээснээр, юуг vлдээснээр маань дvгнэх болно. Бидний өвөг дээдэс эртний тvvхт Монголыг, Хархорум хотыг бидэнд vлдээжээ. Одоо бvгдээрээ шинэ Монголыг, сэргэсэн Хархорумыг хойч vедээ vлдээцгээе.

Монгол улсыг ядуу буурай гэж хэлэх нь бий. Тийм хvмvvс Хархорумд бидний юу мөрөөдөж, юу хийж, бvтээж чаддагийг харцгааг. Монголыг хол, хvйтэн гэлцдэг. Монгол орон дэлхийн мухарт биш, дэлхийн төвд оршдогийг, Монголчууд хавар зун, намар өвөл ээлжилсэн дөрвөн улирал дунд цэнгэн амьдардагийг харуулцгаая. Найман зууны тэртээ зөрөг бvхэн Хархорумыг зорьж, зам бvхэн Хархорумаас эх авч байсан шиг тvмэн цугладаг, тvмэн амгалангийн хотыг энд байгуулцгаая.

Зарим vндэстэн тvvх уншиж өнгөрдөг. Зарим vндэстэн тvvхийг бvтээж өгдөг. Тvvх уншиж гайхширдаг нэгэн байхад, тvvхийг бvтээж бишрvvлдэг нэгэн бас байдаг. Тvvхийг бvтээж ирсэн, тvvгээрээ бусдыг бишрvvлж ирсэн vндэстний нэг бол яах аргагvй Монголчууд. Хамгийн цэлмэг тэнгэртэй орон бол Монгол, хамгийн сайхан сэтгэлтэй хvмvvс бол Монголчууд. Сэрэхдээ шувуу шиг сэрдэг, босохдоо унага шиг босдог хийморьтой ард тvмэн бол Монголчууд.
Эрхэм Монгол ах дvvсээ! Ерөөл бvхний дээд биелж, Монгол хvн болж энэ газар шорооноо та бид төржээ. Бид бvгдээрээ Монголын иргэд, энэ өдрөөс эхлэн бас Хархорумын иргэд болцгоолоо. Хархорум босвол Монгол босно. Татсан нум мэт эрчтэй, бас тийм хэлбэртэй миний Монголын хийморь сvлд vргэлж босоо байг. Давхил дундаа дөрвөн хөл нь vл vзэгдэх, өөдөө дэлт хурдан хvлгийн дvртэй миний эх орны хөгжлийн зам, оршихуйн зай уудам байх болтугай.


URL:

Нэр: сайхаан Огноо: 15 June 2015

сайхаан би хархорины хүүхэд

Сэтгэгдэл бичих