24 баримт: Оюутолгойгоор дамжуулж олон улсад мандсан Ерөнхий сайдын нэр хүнд
Сүүлийн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн нэр хүнд олон улсын хэвлэлд мандаж байна. Оюутолгойн асуудал нааштай шийдэгдсэн нь түүний нэр хүндийг ингэж өсөхөд хүргэжээ.
Ерөнхий сайд өнгөрсөн дөрөвдүгээр сард ард түмэндээ хандан мэдэгдэл хийж, Оюутолгой, Таван толгойн төслүүдийг урагшлуулах нь л Монголын эдийн засгийг аварна хэмээн ярьсан нь гадаадын хөрөнгө оруулагчдад ихээхэн таалагдсан юм. Энэ цаг үеэс олон улс, тэр тусмаа барууныхан Ч.Сайханбилэгийг анхаарах болов. Түүнтэй “Financial times” ярилцлага хийж, намтрыг нь танилцуулж, хоёр ч томоохон гадаадын хэвлэлд шог зураг нь нийтлэгдлээ.
Ерөнхий сайд олон улсад ийнхүү нэр хүндээ өргөв. Үүнийг монголчуудын зарим нь гадаадынхны адил сайнаар харж, томоохон төслөө хөдөлгөсний улмаас эдийн засгийн үр өгөөж ирнэ хэмээн хүлээж байна. Харин зарим нь Ч.Сайханбилэгийн засгийн газар Рио Тинтод ашигтай гэрээ хийснээр Рио Тинто түүний пиарыг олон улсын түвшинд хийх боллоо хэмээн харж байгаа юм.
Олон улсын хэвлэлүүдэд Ерөнхий сайдыг дэмжсэн 24 баримтыг хүргэе.
1. Монголын шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч “Рио-Тинто” групптэй үүсээд удсан маргааныг эцэслэн шийдэж дэлхийн томоохон зэс, алтны уурхайг өргөжүүлэн хөгжүүлэх явдлыг гол зорилтынхоо нэг гэж мэдэгджээ.
2. Тэрбээр “Рио-Тинто”-ийн зэсийн хэлтсийн дарга Ж.С.Жактай уулзан маш үр ашигтай, ажил хэрэгч яриа өрнүүлсэн байна.
3. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр Монгол Улс хаашаа ч явахгүй гэдэг мессежийг ард түмэндээ олйгуулахыг хүсч байна.
4. Өнгөрсөн 11-р сард засгийн эрхийг авсан 46 настай энэ залуу телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ “Рио Тинтотой зарчмын хувьд зөвшилцөлд хүрсэн” хэмээн мэдээллээ.
5. Энэ оны эхээр Ч.Сайханбилэг 3 сая иргэнээсээ мессежээр судалгаа авсны ихэнхи нь гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжжээ.
6. Шинэхэн удирдагчийн хувьд энэ нь 2012 оны 4.45 тэрбум ам.доллараас 508 сая ам.долларт хүрсэн уналтыг шийдэх санаа ч байж болох юм.
7. Дубай хотод шөнө үзэглэгдсэн гэрээ нь Монголын түүхэнд шинэ хуудас нэмлээ хэмээн Ч.Сайханбилэг мэдэгдлээ.
8. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголыг олон улсын түвшинд дахиад нээлттэй болголоо.
9. Саяхан томилогдсон Ч.Сайханбилэг Оюутолгой нь тус улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлогын лакмусын цас, гол шалгуур болохыг сайн ойлгож байгаа.
10. Тэрээр мягмар гарагт мэдэгдэл хийхдээ, “Монгол Улс бизнест эргэж хөл тавилаа” гэсэнд гайхах зүйлгүй юм.
11. Вашингтоны Жоржтауны их сургуульд боловсрол эзэмшсэн Монголын улс төрийн сэргэлэн залуу төлөөлөл болсон Ч.Сайханбилэг Сингапурыг үүсгэн байгуулагч Ли Куаныг биширдэг.
12. Тэрээр Монголын хөрөнгө оруулалтын хамгийн том компани болох Оюутолгойгоос ойрын 25 жилд орж ирэхээр тооцож буй 50 орчим тэрбум ам.долларыг Сингапурын Темасек Холдингтой адил үндэсний баялгийн санд хуримтлуулах саналыг бүрэн дэмждэг.
13. Оюутолгойн гүнийн уурхайг өргөтгөх тухай гэрээ байгуулсан нь Ч.Сайханбилэгийн засгийн газар гуравдагч хөршийн бодлогоо идэвхжүүлэн Япон, Өмнөд Солонгос, Австрали, АНУ-тай харилцаагаа бэхжүүлэх тал дээр хэлэлцээ хийсний дараа биелэлээ оллоо.
14. Ч.Сайханбилэг улс орныхоо эдийн засгийг аврах мэдээг “Монгол Улс бизнест хөл тавилаа” хэмээн оцлов.
15. Монголын Засгийн газрын тэргүүний энэхүү шийдэл нь тус улсыг олон улсын хөрөнгө оруулагчдын анхааралд дахин орууллаа.
16. Монголын хамгийн залуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгийн их хямралыг арилгахыг хичээж байна.
17. 46 настай Ч.Сайханбилэг технологийн ухаантай, баруун чиглэлийн стандарт баригч юм.
18. Тэрээр анх удаа УИХ-д орсон телевизийн алдартай сурвалжлагч юм.
19. Тэрээр анх үндэсний телевизээр олонд танигдаж “Та сувгаа бүү солиороо” гэх алдарт үгээрээ тухайн үеийн охид бүсгүйчүүдийг сэтгэл зүрхийг эзэмдэж явсан.
20. Ч.Сайханбилэг ч өөрийн амьдралдаа хоёр томоохон тусгалыг давжээ. Коммунист нийгмийн үед орос хэлийг унаган хэл шигээ судалсан тэрээр Монголд ардчилал дэлгэрсний дараа Жорж Вашингтоны их сургуулийг хуулийн ухаанаар төгссөн юм.
21. Түүнээс өмнөх ямар ч Ерөнхий сайд томоохон төслийн тухай ийм нээлттэй байгаагүй юм.
22. Ч.Сайханбилэг ард түмэндээ, олон улсад ч нээлттэй, ил тод байгаа нь хүмүүст таалагдаж байна.
23. Өнгөрсөн жил хагасын хугацаанд асар хурдтайгаар хямарсан Монголын эдийн засаг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамтач байр сууриар дахин өндийх нь.
24. Өндөр царайлаг, улс төрийн хүсэл тэмүүлэлтэй залуу монголчуудын сэтгэлийг татсаар байна.
Г.Үжин /24цаг.мн/
URL: