“Ханбогд” амралтын газрын жорлонгийн нүхэнд хүн унаж амиа алджээ

5821722555ffc2d9b56d11

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ханбогд” амралтын газрын жорлонгийн нүхэнд нэг хүн унаж нас барсан тухай дуудлагыг өчигдөр 07:59 цагт ирүүлжээ. Улмаар дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн С /24 настай, эмэгтэй/ нь нүхэнд унаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг дүүргийн Цагдаагийн хэлтэст, Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан-Эрэг багийн 3 дугаар хэсгийн 178 тоот хашаанд нүх ухаж байсан нэг хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг өчигдөр 15:15 цагт ирүүлжээ. Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж, иргэн Б /45 настай, эрэгтэй/ нь цээжин хэсгээрээ шороонд дарагдсан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус хүлээлгэн өгсөн байна.

/батаар.мн/


URL:

Сэтгэгдэл бичих