Э.Туул хатагтай өндөг хараад баярын нулимс унагав
45 сая малтай, гуравхан сая хүнтэй монгол хавартаа махныхаа асуудлыг шийдэж чадахгүй, улаанбаатарчууд нь зарим үед ус ууж, өвс идэхээ шахдаг.
Гадныхан Монголд дөрвөн хөлтэй 45 сая мал, хоёр хөлтэй гурван сая мал байдаг гэж шоолдог нь үнэний хувьтай. Гадаах нь гэртээ ороогүй, гэр дэх нь гэдсэндээ ороогүй баян гэдэг шиг 45 саятай ч махны үнэ нь хаданд гарч, тэгээд олдоц муутай байдаг болохоор хавартаа тахианы махаар аргацаадаг.
Тахианы мах нэг үе тансаг хэрэглээ байсан бол одоо хамгийн хямд үнэтэй нь болохоор өрх бүр худалдан авч гол зоогоо болгодог. Харин зургаан хөлтэй тахианы зураг гарч, хятадаас зөөдөг тахианы махыг идэх дуршил “нет” болов. Америк гэгдэх тахианы махны талаар цуу яриа гарч, хүмүүсийг нэмж айлгав
Харин энэ үед Монголд УИХ-ын гишүүн Р.Содбилэгийн гэргий Э.Туулын удирддаг “Ажигана” компани “ориг” тахиаг үржүүлж эхэлжээ. Энэ тухайгаа Э.Туул хатагтай өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.
Тэрбээр “Өнөөдөр өглөө монголын махны чиглэлийн тахианы анхны өндөг өнөөдөр гарлаа. Энэ бол бидний иддэг өндөгнөөс 10 дахин үнэтэй тусгай өндөг л дөө. Мөрөөдөл биелдэг гэж хүмүүс ярьдаг. Бид ямар ч гадны улсаас хамааралгүй өөрсдийн маш өндөр чанартай тахианы махтай болж байна гэсэн үг” хэмээн бичжээ.
Тус компанийн хувьд өнгөрсөн жилүүдэд “Орига” тахианы махыг нийслэлчүүд бидэнд хүргэж байсан юм.
Б.Дэжид
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ойлгосонгүй
мөнгөтэй хүмүүс авч идэж чадах өндөг юм уу
энэ бол тойргийн эцсийн дугуй зурвас гэж юу гэсэн vг вэ?
আমিই সেরা. ইংরেজী ও বাংলা অনলাইন অভিধান এবং ব্যাকরণ আমাদের অ্যাপ্লিকেশনটি তখন আপনার ইংরেজী শব্দ, বাক্যাংশ বা বাক্যে বাংলা অনুবাদ করে। … বাকিদের জন্য যারা বেনগ্লা ভাষা বলতে পারে না, বেনগ্লা তে ইংরেজিতে অনুবাদ করা বেশ কঠিন হতে পারে। বাংলা থেকে বাংলা অনুবাদ কিভাবে কাজ করে? uphindikhabar.in
uphindikhabar.in