Ч.Хүрэлбаатар: Аж ахуйн нэгжүүдийг дарамталж байна
УИХ-ын үдээс хойшхи чуулган үргэлжилж байна. Яг одоо УИХ-ын С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн сайдад болон Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсож байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар гишүүн ” Цагдаагийн ажилтнууд, тэр тусмаа дарга нар нь татвараа төл гэж аж ахуйн нэгжүүдийг дарамталж байна. Үүн дээр яаж анхаарах юм бэ” гэж асуусан.
Түүний асуултад Хууль зүйн дэд сайд н.Базаррагчаа ”Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг илрүүлэх нь үүрэг мөн. Гэхдээ илрүүлж байна гэж бизнес эрхлэгчдийг айлгаж суүрдүүлэх дарамтлах. Ялангуяа удирдаж буй албан тушаалтнууд үүнд ингэж хандаж байгаа юм бол хууль зүйн яам энэ асуудлыг анхаарч ажиллана. Судалж үзье” хариуллаа.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ”Ил тод болон өршөөлийн тухай хуулийг цуга гаргах ёстой юм биш үү. ЗГ болон прокурорын ерөнхий газарт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн тухай тоог баримтыг нэг болгох хэрэгтэй. Ингэж чадах уу” гэлээ.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат ”Энэ хууль их хуралд өргөн баригдаад удлаа. Үүнийгээ дагаад нийгэм болон аж ахуйн нэгжид хүлээлт үүсгэчихлээ. Цаашдаа энэ хуулийг батлах эсвэл үгүй гэдгээ УИХ хэлэх хэрэгтэй. ЗГ байр суурь ч гэсэн ийм байдалтай байгаа. Хувь хүн болон аж ахуйн нэгж бүгд энэ хуульд хамрагдана” гэж хариулсан юм.
URL: