Мартаад ороод ирсэн
Сайн байцгаана уу. энэ захидлыг минь уншиж байгаа бүх хүнд баярлалаа. хүний амьдрал дандаа сайхнаараа байдаггүй адилаар би надад жоохон зөвөлгөө хэрэг болоод захидал бичиж сууна. Би 26 настай найз залуугийн хамт амьдардаг эмэгтэй. Одоо бид 4дөх жилийг хамтдаа өнгөрүүлж байна. Харин сүүлийн 2 сарын хугацаанд миний сэтгэл зүрх рүү зүгээр л ус цацчихлаа. Цалингаа аваад л шууд архи уугаад байхаар нь би жоохон загнасан юм тэгээд л өнгөрсөн. дараа нь өөр хүүхэнтэй уулзаж орж ирэх тоолонд нь би мэдчихдэг. эхлээд орж ирэхдээ цагаан цамц өмсчихсөн байсан уруулын будаг болоод орж ирсэн би юу ч хэлээгүй тэр надад хэлэхдээ баранд орсон нэг нь ирээд л хүрчихсэн юм байгаа биз гэж хэлсэн. хэд хоногийн дараа орж ирэхдээ хэрэглэсэн бэлгэвчээ хаяхаа мартаад ороод ирсэн байсан. өөрт юм хэлэх гэсэн боловч өөрийн эрхгүй гомдоод нулимснаас өөр юу ч гараагүй. бид миний гэрт амьдардаг юм лдаа. харин одоо би тэр хүнийг харахаас дургүй хүрч байна. ядаж байхад явахгүй юм ердөө. би тэр хүнээс яаж салах вэ. надад зөвөлгөө хэрэгтэй байна
URL: