Журмын нөхдөөсөө урвасан М.Төмөртогоон далд санаа

11271164_823390031073802_647563933_n2015 оны 05-р сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн ИТХ-ын 11 төлөөлөгчид Аймгийн Засаг дарга С.Насанбатыг огцруулах бичгийг ИТХ-ын тэргүүлэгчид өргөн барьсан. Эдгээр 11 төлөөлөгчдийн 9 нь АН-ын гишүүн бол 2 нь Шударга ёс бүлгийн гишүүд байсан. Харамсалтай нь Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын гишүүн М.Төмөртогоо нь журмын нөхдөөсөө урважээ.  М.Төмөртогоо нь өөрийн албан бланк дээр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэнд хаяглан явуулсан албан бичигтээ өөрийнх нь гарын үсгийг ашигласан тухай дурдсан байна. Тэрээр аль ч намын удирдлагатай бизнесийн тохироо их хийдэг ба нутагтаа хөдөлгөөнтэй нэгэн гэдгээр нь хүмүүс мэддэг. Ийнхүү М.Төмөртогоо нь бизнесийн зорилгоосоо болж тохиролцооноосоо буцаж журмын нөхдөөсөө урвасан гэнэ.


URL:

Нэр: зочин Огноо: 26 May 2015

АН-д юм юм бий бололтой. “Сум”, “Хонгио”, одоо “урвагч”. Баян юмаа.

Сэтгэгдэл бичих