Хар тамга даруулж Монголоос хөөгдсөн ч үргэлж бидэнтэй цуг Ө.Оюунчимэг бүсгүй дахин хандив өгчээ
Xэдэн сарын өмнө гурван настай хүү Билгүүдэйг эмчлүүлэхэд хандив цуглуулах ажлыг Эрээн хотод зохион байгуулж байсан Ө.Оюунчимэг бүсгүй дахин нэг буянтай ажил хийжээ.
Эх орныхоо байгаль орчныг хамгаалах зорилготой “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ы үйл ажиллагааг байнга дэмжиж явдаг элэг нэгт Монгол бүсгүй маань энэ удаад түймэрт нэрвэгдсэн Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд мод тарих ажлыг дэмжиж 1000 юаны хандив дахин илгээсэн байна. “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ы залуус энэ сарын 27-30-ны хооронд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан суманд очиж 1000 мод тарина. Бас эмзэг бүлгийн айл өрхүүдэд тусламж үзүүлэх юм. Энэхүү үйл ажиллагааг “Ногоон цөм” ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа билээ. Хэдийгээр Монголд ирэх хүсэл мөрөөдөл нь “Хар тамга”-аар хаагдсан ч, сэтгэл зүрх нь үргэлж бидэнтэй цуг гэдгээ энэ бүсгүй үйлдэлээрээ харуулж байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
манайхан ичиж vхмээр
YAAGAAD MONGOLOOS HOOGDTSIIN??????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????