Оюутолгой ба Одри Жак охины захиа
Австралийн “Australian Financial Review” сонинд Тони Бойгийн бичсэн нийтэлийг орчуулан хүргэж байна.
“Рио Тинто”-гийн Зэсийн хэлтсийн захирал Жан-Себастьян Жак, Монголын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нар.
Хачирхалтай сонсогдох хэдий ч, Монголын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгээс есөн настай охин хичээлийнхээ гэрийн даалгавартаа гарын үсэг зурахыг хүссэн нь “Рио Тинто”-гийн Оюутолгойн зэс, алтны уурхайн зургаан тэрбум ам.долларын өргөтгөлийг эхлүүлэхэд ногоон гэрэл асаажээ.
Үнэхээр ч, Ч.Сайханбилэгийг “Рио Тинто”-гийн Зэс, нүүрсний хэлтсийн захирал Жан-Себастьян Жактай гэрт нь оройн зоог барьсны дараа Одри Жак охин газар зүйн хичээлийнхээ Монголын тухай гэрийн даалгаварт нь гарын үсэг зурж өгөхийг Ч.Сайханбилэгээс гуйсан аж.
Ж.С.Жактай гал тогооных нь ширээний ард таван өдрийн турш эрчимтэй хэлэлцээ хийж байгаад түр завсарлахдаа Ч.Сайханбилэг охины хүсэлтийг биелүүлжээ. Цагаа олсон Одри Жак охины хүсэлт хоёр гаруй жилийн хугацаанд үргэлжилсэн адармаатай хэлэлцээний уур амьсгалыг зөөллөн Засгийн газар, корпораци хоёрын харилцаанд сайн санааны үрийг суулгасан гэлтэй.
Оюутолгойгоос дотоодын нийт бүтээгдэхүүний дор хаяж 30 хувийг гаргах илүү ашигтай шинэчилсэн гэрээ байгуулах ёстой гэсэн янз бүрийн бүлэглэлүүдийн хүчтэй дарамт шахалтын дор Монголын тал 2012 оноос эхлэн “Рио Тинто”-той илүү хатуу байр сууринаас харилцах болжээ.
Гэвч тэр бодлого бүтэлгүйтсэн юм. Хариуд нь дэлхийн уул уурхайн аварга том корпорац Хятадын хилээс 80 км зайд орших дэлхийн томоохон зэс, алтны орд газар болох Оюутолгойн гүнийн уурхайн бүтээн байгуулалтаа зүгээр л зогсоочихжээ.
Энэ алхам маш ноцтой үр дагавартай нь тодорхой байлаа. Учир нь тус орд газрын зэс, алтны нөөцийн 80 орчим хувь нь газрын гүнд агуулагддаг ажээ. Монголын эвлэршгүй байр суурьд өгсөн “Рио Тинто”-гийн хатуухан хариу тус улс гадаадын хөрөнгө оруулалтад хэрхэн ханддагийг дэлхий нийтэд анхааруулсан мессеж болсон юм.
Аль аль талаас нааштай алхам хийгээгүй хүндхэн хоёр жилийн хугацаанд Монголын Засгийн газар Хятадаас гадаад валютын төлбөр авч төсвөө санхүүжүүлж байв. Хятад 500 сая ам.долларын валютын нөөц бүрдүүлж өгчээ. Дараа нь энэ тоо хоёр тэрбум ам.долларт хүрсэн юм.
Оюутолгойн бүтээгдэхүүний 95 орчим хувийг Хятад худалдан авдаг тул энэ төсөл урагшлахад тус улс сонирхолтой. Төслийг гацаанд орсон нь тус уурхайн төслийг анхлан санаачилсан Канадын бизнесмэн Роберт Фридландын бодит бус хүлээлттэй ямар нэг хэмжээгээр холбоотой аж.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг Оюутолгой нь тус улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлогын лагкмусын цас, гол шалгуур болохыг сайн ойлгож байв. Иймээс ч мягмар гаригт тэрээр мэдэгдэл хийхдээ, “Монгол Улс бизнест эргэж хөл тавилаа” гэсэн билээ.
Вашингтоны Жоржтауны их сургуульд боловсрол эзэмшсэн Монголын улс төрийн хөдөлгөөнтэй залуу төлөөлөл болсон Ч.Сайханбилэг Сингапурыг үүсгэн байгуулагч Ли Куаныг биширдэг нэгэн.
Тэрээр Монголын хөрөнгө оруулалтын томоохон “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Эрдэнийн, Оюутолгойгоос ойрын 25 жилд орж ирэхээр тооцож буй 50 орчим тэрбум ам.долларыг Сингапурынхтай адил үндэсний баялгийн санд хуримтлуулах саналыг бүрэн дэмждэг ажээ.
Чухам Ж.С.Жакийн гэрт Оюутолгойн төслийг урагшлуулах шинэ чиглэл гарчээ. Хоёр тал хэлэлцээ хийх багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт хийхээр ч тохиролцжээ.
Лондоны дараагийн хэлэлцээ арванхоёрдугаар сард Монголын нийслэл Улаанбаатарт үргэлжилсэн байна. Ж.С.Жак хэлэхдээ, “Ч.Сайханбилэгийн албан өрөөнд болсон тэрхүү хэлэлцээгээр ашиг хуваарилалт, хувь хэмжээний талаар ихэвчлэн ярилцсан” гэсэн юм.
Хэлэлцээний турш Ж.С.Жакт 2010 онд “Рио Тинто”-д ажиллах болсонд А.Амаржаргал тусалсан байна. Тэрээр “Рио Тинто” орохоосоо өмнө Шотландын Дандийгийн их сургуулийг уул уурхайн хууль эрх зүйгээр төгсч арилжааны хуульчаар ажиллаж байжээ.
Өнгөрсөн мягмар гаригт гарын үсэг зурсан гэрээ нь 2009 оны анхны хөрөнгө оруулалтын гэрээтэй их төстэй болжээ. Дараагийн алхам бол гүнийн уурхайн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, банкуудаас дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт татах явдал юм.
Оюутолгойн гүнийн уурхайн тухай гэрээ байгуулсан нь тус улс гуравдагч хөршийн бодлогоо идэвхжүүлэн Япон, Өмнөд Солонгос, Австрали, АНУ-тай харилцаагаа бэхжүүлэх тал дээр ихээхэн хүчин чармайлт гаргаж буй үетэй цаг хугацааны хувьд давхцаж байгаа билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ юу бичсэн юм бэ?
Галзуу хүний өдрийн тэмдэглэл
Bvhel bvten ulsiin eronhii said baij ailiin gal togoond 5 honog heleltseer higeed l ene saihanbalgt gar odoo. Eh oronoo hudaldj ideh l muu geree bolson baisan daa, hogiin nobsh doo.