Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын VII уулзалт Токио хотноо болно

uls_555e7ac683a9b_1

Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалтын VII уулзалт 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Токио хотноо болно.
Иймд японы аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг тус уулзалтад оролцохыг урьж байна.

Уулзалтад оролцох аж ахуйн нэгжүүд дараах материалыг англи эсвэл япон хэлээр 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Үүнд:

  1. Аж ахуйн нэгжийн танилцуулга /эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэл, туршлага, боловсон хүчний нөөц бололцоо, худалдааны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгж бол бүтээгдэхүүн борлуулалтын түүх зэргийг тусгах/
  2. Японы аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах  чиглэл, бизнесийн төслийн талаарх танилцуулга

Жич: Аж ахуйн нэгжүүд тус уулзалтад өөрийн зардлаар оролцоно.

Уулзалтад оролцох аж ахуйн нэгжүүд хүсэлтээ доорх хаягаар албан бичгээр ирүүлнэ.


URL:

Сэтгэгдэл бичих