Селфи хийх гэж байгаад амиа алджээ

1432169807555d2d4f80850Румын улсад хоёр бүсгүй галт тэрэгний дээр гоё селфи хийхээр төмөр замын өртөөнд очсон байна. Тэд галт тэрэгний дээвэр дээр гаран хэвтэж зургаа авч байтал нэг нь санамсаргүйгээр цахилгаан дамжуулах шугаманд хөлөө хүргэж орхиж. Өнөөх бүсгүй 27 мянган вольтын хүчдэлд цохиулан амь насаа алдсан байна.
Харин түүний найз 17 настай бүсгүй азаар газар унаж амьд үлдсэн байна. Дэргэдүүр нь явж байссан хүн энэ бүхнийг харж түргэн тусламж дуудсан ч биеийн нь 50 хувь түлэгдсэн бүсгүй амьсгал хурааж, найз бүсгүйг нь эмнэлэгт хүргэсэн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих