Айраг аль улсын соёлын өв болох вэ?
ЮНЕСКО-гийн Монгол дахь Соёлын өвийн төвөөс Булган аймагтай хамтран Монгол түмний уламжлалт ундаа айргийг соёлын өвд бүртгүүлэхээр болжээ. Гэхдээ манайхаас гадна Киргиз, Казахстан зэрэг улсууд айргийг өөрийн улсын өв хэмээн бүртгүүлэхээр санал, материалаа хүргүүлээд байгаа гэнэ.
Манай улсын хувьд эхний ээлжинд айргийг хэрхэн хийж байгаа үйл явцыг дүрс бичлэгт буулган гадаад орчуулга, тайлбартайгаар ЮНЕСКО-д хүргүүлжээ. Үүний дараа монгол түмний уламжлалт ундааг бодит амьдрал дээр хэрхэн хийж байгааг харуулахаар энэ зун Булган, Архангай, Өвөрхангай, Дундговь, Төв зэрэг аймгуудаар бичлэг хийж явуулах юм байна
URL: