“Эм Си Эс” УИХ-ын гишүүдийг урвуулж эхэллээ
Тавантолгойн гэрээг үзэглэх даалгавартай Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын өөдөөс УИХ-ын дарга З.Энхболд хориг тавьчихаад багагүй хугацааг өнгөрөөлөө. Улстөрийн олигархи бүлэглэлийн ашиг сонирхол цухалзсан энэ гэрээг үзэглэх эсэх нь УИХ-ын шийдвэрээс шалтгаалах учраас ийнхүү тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Манай үндэсний том групп “Эм Си Эс” Тавантолгойг авахаар ашиг сонирхлын бүлэглэл байгуулагдаад урт хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа ч өнөөдрийг хүртэл сансандаа хүрч чадсангүй.
“Эм Си Эс”-ийн хувьд Ч.Сайханбилэг нарыг шахаж, харин тэд нар нь З.Энхболд нарт шахуулсан маягтайгаар цаг хугацаа үргэлжилж байна. Ж.Оджаргалын хувьд эртнээс УИХ-ын гишүүдийг өөрийн талд элсүүлэх ажиллагаагаа эхлүүлсэн. Одоогийн байдлаар тэрээр халаас нимгэн гишүүдтэй уулзаж, сонгуулийн чинь мөнгийг босгож өгье. Тавантолгойг дэмжээд өг хэмээн шаардаж байгаа аж. Гишүүдийн хувьд ашиг сонирхол байгаа ч З.Энхболдтой тохиролцох нь хамгийн чухал болжээ.
Ойрын эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Ж.Оджаргалын улстөр дэх бүлэглэлээс гадна УИХ-ын гишүүдийн тал илүү хувь нь түүнийг дэмжихээр тохиролцсон байна.
А.Гал
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ард түмний хөрөнгийг хятадуудтай хуйвалдан идсэн хүн төрлөхтөний шаар шавхруу