АГААРЫН ЧАНАРЫГ ТОДОРХОЙЛОХ СУУРИН ХАРУУЛ БАЙРШУУЛНА

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/438 дугаар захирамж гаргалаа.

p19lq0djuor101n0i1qqh1t8k1kcs1

Захирамжаар Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буй орчны агаарын чанарыг тодорхойлох зориулалт бүхий суурин харуул байршуулах ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан ажиллана. Орчны агаарын чанарын суурин харуулыг байрлуулсан ажлын талаар гишүүд холбогдох саналаа бэлтгэж, 2015 оны 08 дугаар сарын 01-ний дотор хотын удирдлагуудад танилцуулахыг нийслэлийн Агаарын чанарын албанд үүрэг болголоо.


URL:

Сэтгэгдэл бичих