ТЕНДЕР – Автобензин АИ-92 худалдан авах
Огноо: 2015 оны 05 дугаар сарын 21
Тендер шалгаруулалтын нэр: Автобензин АИ-92 худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ИХ-2015/07-007-0011
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Автобензин АИ-92 нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50 000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн баримт бичгийн төлбөрийг Голомт банкны Орхон аймгийн салбар дахь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 400 102 2146 тоот дансанд төлсөн байна.
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1%-тай тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 50 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал талбай
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны байр, 352 тоот өрөө,
Утас:01-352-73784, 01-352-73778
Факс: 01-352-73686
Вэб сайт: www.erdenetmc.mn
E-mail: b.oyunchimeg@erdenetmc.mn
URL: