Түүхээ мартсан төрийн түшээдийн ӨРШӨӨЛГҮЙ СЭТГЭЛ
Түр намдаад байсан улстөрийн шоу тоглолтууд өчигдрөөс эргэн сэргэлээ. Засгийн газраа унагахаар эрхэн гишүүд гар хөлийнхөө үсгийг зурж цуглуулж эхэлсэн тухай албаны эх сурвалжууд мэдээлж байгаа.
Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ-нд гарын үсэг зурснаас үүдэлтэйгээр Улстөрчдийн бухимдлыг төрүүлээд авсан гэж болно. “Миний зөв, чиний буруу” гэж хөнжилөн дотроо хөлөө жийлжсээр байгаа Монголын төрийг гадныхан хараад юу гэж ойлдгодог бол гэсэн асуулт өөрийн эрхгүй толгойд харваад байна. Ерөнхийлөөд ойлгоход Ерөнхий сайдын энэхүү үйлдлийг буруушаасан түшээдийн хөдөлгөөн эхэлсэн.
Өнгөрсөн 1996-2000 оны хооронд засгийн эрхийг авсан АН-ын он жилүүдийг дахин санагалзуулах шиг. АН-ыг гаргаж Монголын эдийн засаг болоод нийгмийг эрүүл болгоно хэмээн сэтгэж байсан ард түмнийхээ итгэл сэтгэлийг нэг мөсөн шороотой хутгасан үйлдлүүд давтагдсаар л байх уу.
Гэтэл өнөөдөр Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эх орондоо ирж байгаа бөгөөд харин түүнийг ирэхтэй зэрэгцэн огцруулах гарын үсэг цуглуулах ажил идэвхжиж байна. Энэхүү хөдөлгөөнийг тэргүүлсэн УИХ-ын гишүүн Г.Уянга болон түүний нөхөд БУСДЫН ХИЙСЭН ЗҮЙЛИЙГ ХАРААР БУДАХ гэсэн хувь хүний өршөөлгүй сэтгэлээр харлуулсаар…
“Эвлэрвэл бүтээдэг, эвдэрвэл мөхдөг” гэсэн эртний өвөгдийн сургаалийг санаж нэгнийхээ хийсэн зүйлийг дэмжихгүй ч, чимээгүй өнгөрөөж бас амаа хаана татах вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэйгээ ойлгох болоогүй юм болов уу. ЭРХЭМ ТҮШЭЭД ЭЭ!!!
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Odoo bolnoo ene uyanga latai har nowsh we
Хүүрнүүд минь ганцхан жил юу ч хийхгүй байж байгаад өнгөрөөчих тэгэх үү?
Ээ авраг Бат-Эрдэнэ минь наад 3-тай нийлээд байгаад үнэхээр харамсаж байна, гэвч та бас амаа хаана татахаа эрх биш мэдэх биз, наад Даваасүрэн гэдэг товарищ чинь нэр төр, мөнгөний төлөө бол юу ч хи йхээс үл буцах нөхөр шүү, хаанаас нь барьса таныг дийлэхгүй учраас цагийг нь тааруулж байгаад араас чинь лантуудахаас ёстой сийхгүй, та урвагч ямар үнэ цэнэтэй байдгийг мэднэ дээ