М.Энхсайхан: Үр ашгаа хурдан өгөх төсөл гэвэл Тавантолгой

5-21-1_700x700

Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх гэрээтэй холбоотой асуудлаар Монгол Улсын сайд М.Энхсайхaнаас зарим зүйлийг тодрууллаа.

-Тавантолгойн гэрээ хаашаа эргэх вэ гэдэг хүлээлтнийгэмд үүссэн байна. Энэ асуудал хэрхэн шийдэгдэхбол?

-Засгийн газар дээр бүх зүйлээ нэгтгээд Улсын их хуралд өргөн барьсан. Харин тэндээс ажлын хэсэг гаргаж эцсийн шийдлийг гаргах ёстой. Тиймээс Тавантолгойн хувь заяаг Улсын их хурал шийднэ. Бидний зүгээс хийсэн ажлаа тайлагнаж, хамгаалж, таниулах ажлыг хийж байна. Уг нь Тавантолгой төсөл хөдлөх хэрэгтэй. Оюутолгойн далд уурхайг хөгжүүлэх төсөл дээр гарын үсэг зурсан нь сайн. Гэвч хур­дан үр ашгаа өгөх төсөл гэвэл Тавантолгой юм.

-Ямар тооцооллоор тэр вэ?

-Хэрэв Тавантолгойн төслийн гэрээ байгуулагдан гарын үсэг зурвал гурван сарын дараа гэхэд манай улсын санхүүгийн байдал сэргээд ирнэ. Тухайлбал, бүтээн байгуулалт хийгдэнэ, төмөр зам баригдах юм шүү дээ. Тийм учраас Тавантолгой төслийг хэрэгжүүлэх шийдвэр гараасай гэж хүсч байна.

-Зарим эдийн засагч, үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар эрс өөрчлөлт авчрахгүй, амь зогоох төдийд үйлчилгээ гэдэг?

-Хэрэв том төслүүдээ хөдөлгөж чадахгүй бол амь зогоох нь бүү хэл дампууралд хүрэх аюултай. Харин эдгээр төслүүдийг хөдөлгөснөөр түр амсхийх бөгөөд энэ зуур дараагийн алхамаа хэрэгжүүлэх талаар бодолцох боломжтой. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн алдаатай олон бодлогыг засч амжина гэсэн үг. Ингэснээр маш бага хохиролтойгоор, ард түмний нуруунд үүрэх ачааг бууруулах замаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: ss ofiezer Огноо: 22 May 2015

enkhsaihniig ugin demjej bsn 1gl oilghui bolloo.sorry

Сэтгэгдэл бичих