Айргийг ЮНЕСКО-д бүртгүүлнэ

32_ec4960b3f1f01975c20091656b2bc0a0e4d8cfdc

ЮНЕСКО Соёлын өвийн бүртгэлд Монгол түмний уламжлалт ундаа айргийг бүртгүүлэхээр болсон байна. Энэхүү ажлыг Соёлын өвийн төвөөс Булган аймагтай хамтран ажиллаж байгаа аж.

Гэвч манайхаас гадна Киргиз, Казахстан зэрэг улсууд айргийг өөрийн улсын өв хэмээн бүртгүүлэхээр санал, материалаа хүргүүлээд байгаа аж. Манай улсын хувьд эхний ээлжид айргийг хэрхэн хийж байгаа үйл явцыг дүрс бичлэгт буулган гадаад орчуулга тайлбартайгаар ЮНЕСКО-д хүргүүлсэн байна.

Үүний дараа Монгол түмний уламжлалт ундааг бодит амьдрал дээр хэрхэн хийж байгааг харуулахаар энэ зун Булган, Архангай, Өвөрхангай, Дундговь, Төв зэрэг аймгуудад бичлэг хийж явуулах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих