Нүүр халхалсан хөшигний цаанаас дэлхий ертөнцийг хэрхэн харах вэ?
Гэрэл зурагчин Хасан Аммар хөшигөөр дамжуулан эргэн тойрноо хэрхэн ажигладгыг судалсан байна. Исламын эмэгтэйчүүд байнга хөшигний цаанаас эргэн тойрноо хардаг. Ливаны гэрэл зурагчин Хасан Аммар энэ талаар судлахын тулд өөрийн камерны линзийг хөшигөөр бүтээсэн аж. Түүний олж тогтоосноор тэд дэлхий ертөнцийг маш бүрхэг хардаг ба маш хаагдмал байдаг байна. Исламын шашинт улсын эмэгтэй хүн бүр энэ хувцсыг өмсөх ёстой бөгөөд энэ нь албадлагын шинжтэй байдаг аж. Үүнээс гадна Ойрхи Дорнод, Сири, Ирак зэрэгт эмэгтэйчүүд нь заавал нүүрээ халхалсан байх ёстой гэж үздэг байна. Хэдийгээр шашны зорилготой боловч тэдний эрх чөлөөг боож байгаа мэт. Ойрхи Дорнодын хувьд ирж байгаа харанхуй цаг үеийн хамгийн тодорхой, ойлгомжтой бэлэг тэмдэг хэмээн гэрэл зурагчин маань тодорхойлсон байна.
Б.Нарангэрэл
ugluu.mn
URL: