Украинчуудад өгсөн УИХ-ын дарга З.Энхболдын хариулт

turemgiilel

Украйн хэвлэлд ийм егөөдөл гарчээ. 

Украины удирдлага, дэлхийг нийтийг “хөгжөөсөөр” байна. Украины Дээд Рад «13 дугаар зуунд Монголын их гүрэн Украиныг эзлэн түрэмхийлж, харгис дэглэм тогтоосноор үйлдсэн геноцидын” талаар тогтоол гаргаж, Монголын Улсын эрх баригчдыг Бат хааны Киевт учруулсан эвдрэл сүйтгэлийн нөхөн төлбөрийг гаргахыг шаардсан албан захидал хүргүүлсэн байна.  Монголын талын хариу нэлээн тохуурхсан өнгөтэй байжээ.

Украины Дээд Рад ««13 дугаар зуунд Монголын их гүрэн Украиныг эзлэн түрэмхийлж, харгис дэглэм тогтоосноор үйлдсэн геноцидын” талаар тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолыг Монгол Улсын Их Хуралд илгээсэн албан захидалд хавсаргасан байна.

Тус тогтоолд Украины эрх барих дээд байгууллага болох Дээд рад Монголын талаас зэвсгийн хүчээр  түрэмгийлэл үйлдэн Украин иргэдийг боолчилж, улмаар Украины ард түмний эсрэг геноцид үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхийг шаарджээ. Харин энэхүү Украины талын шаардлагыг хангахын Монгол Улс- түрэмгийлэгч гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой ажээ.

«Хэрэв татгалзах аваас, Дээд Рад Олон улсын хамтын нийгэмлэгт хандан Монголыг-Түрэмгийлэгч улс хэмээн үзэж, хориг арга хэмжээ авахыг уриалах болно  ” хэмээн баримт бичгийн төгсгөлд бичсэн байна.

Монголын ард түмнээс сонгогдогсод УИХ-ын гишүүд энэ тогтоолд маш тайван хандаад, Монгол Улсын  Их Хурлын Дарга Зандаахүүгийн Энхболд Украины Дээд Радын тогтоолыг «утгагүй, тэнэг үйлдэл» гэж нэрлэжээ.

Чингис ухаант үр сад дараах хариултыг өгчээ: «Дэлхий ертөнц урьд өмнө, нэн ялангуяа Их Эзэн Богд Тэмүжиний үр удам төр барих үед  украин үндэстэний талаар ер сонсож байгаагүй бөгөөд 13 дугаар зууны үед амь үрэгдсэн сая сая украинчууд гэсэн нь Украины депутатуудын эрүүл бус фантази сэтгэлгээний үр дүн” гэжээ.

Харин Украины “5 дугаар суваг”-т өгсөн тайлбартаа Монгол Улсын Их Хурлын дарга тохуурхсан өнгө аясаа нуусангүй: «Монгол Улс Бат хааны Киевыг эзлэхэд учруулсан хохирлыг барагдуулахад бэлэн байна. Гэхдээ, зөвхөн хохирогсод болон тэдний гэр бүлийн гишүүдийн хохирлыг барагдуулна. Бид хохирогсдын жагсаалтыг тэсэн ядан хүлээж байна!»-

Зандаахүүгийн  Энхболдын мэдэгдэлд Киевээс албан ёсны хариу мэдэгдэл одоогоор хийгдээгүй байна.

Орчуулсан С.Маргад-Эрдэнэ


URL:

Нэр: конченные украинцы Огноо: 20 May 2015

украйны засгийн газар төр барь буй эрх мэдэлтнүүд дандаа эргүү пизданууд байдаг юм байна лээ шдээ, дэлхий нийтэд шившгээ ч тарьж байна даа

Нэр: MGL Огноо: 21 May 2015

XA XA XA, GOE HELSEN SHUU

Сэтгэгдэл бичих